Элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 208 шалгуулагч 800 оноо авчээ
2022.06.29
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 208 шалгуулагч 800 оноо авчээ

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт” 06 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ онд нийт 36253 шалгуулагч бүртгүүлсэн юм. 

Энэ жилийн ЭЕШ-д нийт 208 шалгуулагч 800 оноо авчээ. Харин шалгалт өгсөн нийт хичээлээр:

 400-аас бага оноо авсан-1355 шалгуулагч

 480-аас бага оноо авсан-7333 шалгуулагч

 Босго давсан 24693 шалгуулагч байна.

Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байх ёстой.  

2022 оны ЭЕШ-д монгол хэл бичгийн шалгалтын босго оноо давж чадаагүй 1180 шалгуулагч байна. Боловсролын үнэлгээний төвөөс 2022 оны 8 дугаар сард монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулна.
ЭЕШ-ыг жилд 2 удаа зохион байгуулах бөгөөд эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон дүн, оноогоо ахиулах зорилготой шалгуулагчид дахин хамрагдах боломжтой.

Элсэлтийн ерөнхий шалгалтын нийт хичээлийн ерөнхий дундаж оноо: 

 2019 онд-500.84

 2020 онд-500.82

2021 онд-501.13

2022 онд-501.09 

ШИНЭ МЭДЭЭ