Олимпиадад бус амьдралд бэлтгэх боловсролын талаар зөвлөлдлөө
2022.05.23
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Олимпиадад бус амьдралд бэлтгэх боловсролын талаар зөвлөлдлөө

"Global education forum" хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Эхний өдөр буюу бямба гарагт ургийн боловсролоос эхлээд гадаад сурах боломж хүртэлх бүх түвшний боловсролын өдөрлөг, нээлттэй хэлэлцүүлэг, мэтгэлцээнүүд болсон. Харин өнөөдөр форумын албан ёсны нээлтийн ажиллагаа болж

-"Олимпиадад бус амьдралд бэлтгэх боловсрол"

-"Багшийн хөгжил" гэсэн сэдвийн хүрээнд үндсэн хэлэлцүүлэг өрнөлөө.

Зайсан хилл цогцолборт болж байгаа "Global education forum" маргааш бүтэн өдрийн турш үргэлжилнэ. Багш нар, аав ээжүүд, сурагч оюутнууд та бүхэн маргааш форумыг зорьсноор боловсролын хөрөнгө оруулалт, ирээдүйгээ өөрчлөхийн төлөөх хамтралд нэгдэх болно.

ШИНЭ МЭДЭЭ