"Инновацын 7 хоног-2022" арга хэмжээ өндөрлөлөө
2022.05.20
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

"Инновацын 7 хоног-2022" арга хэмжээ өндөрлөлөө

"Инновацын 7 хоног-2022" арга хэмжээ энэ сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ хүрээнд
  -Инновацын гудамж,
 -“Шинэ сэргэлтийн инновац-2022” үзэсгэлэн,
-Залуу судлаачдын “Эрдэм Хакатон” уралдаан,
 -Хөдөө аж ахуйн салбар дахь инновац ба хөрөнгө оруулалт уулзалт, хэлэлцүүлэг,
-InnoNight арга хэмжээ,
-“Гавал толгой” оюутны инновацын шилдэг бүтээл шалгаруулалт,
- Хөдөө аж ахуйн түншлэл хөрөнгө оруулалтын санамж бичиг,
- “Инновацлаг ЖДҮ” арга хэмжээ,
- “Gateway forum 2022” зэрэг үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан юм.

Арга хэмжээний хаалтын үеэр "Best paper award-2022" эрдэм шинжилгээний хурлын шилдэг оролцогчид, “Эрдэм Хакатон” уралдааны шилдэг багууд болон  "Гавал толгой” оюутны инновацын төсөлд шалгарсан шилдэг багууд шагналаа гардан авлаа.

Мөн шинжлэх ухаан, технологи, инновацын салбарт үр дүнтэй ажилласан албан хаагч нар Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: "Бид гавал толгойтнуудаа ашиглаж, тэдний инновацыг хөгжүүлж үндэсний инновацын тогтолцоог бий болгох ёстой. Инноваци бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон энэ үед Монголыг инновацын хөндий болгох учиртай гэдгийг оюутан залуус, эрдэмтэн, судлаачдадаа хандан уриаллаа. 

ШИНЭ МЭДЭЭ