http 6
Инновацын 7 хоногийн албан ёсны нээлт боллоо
2022.05.18
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Инновацын 7 хоногийн албан ёсны нээлт боллоо

Нээлтийн арга хэмжээний үеэр хэд хэдэн санамж бичигт талууд гарын үсэг зурсан юм. Эрдэмтэн, судлаачдын инновацын бүтээлч судалгааны ажлыг чанартай гүйцэтгэх нөхцөл боломжоор хангах, судалгаа шинжилгээний ажлын үр дүнг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон зах зээлд нэвтрүүлэх, тогтвортой ажиллах бизнесийг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд санамж бичгийн зорилго оршино.

Мөн санамж бичгийн хүрээнд гарааны компанийг бүтэлгүйтэлд хүргэх шалтгаануудыг тодорхойлох, гарааны бизнес эрхлэгчдэд асуудлыг шийдвэрлэх оюуны загвар боловсруулахад нь зөвлөгөө өгөх, компанид учирдаг бодит зардлуудыг санхүүжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэх, зах зээлд нэвтрэх эхлэлийн хөрөнгө оруулалтыг хийх, олон улсын түнш хамтрагчтай холбох зэрэг олон талт үйлчилгээг үзүүлэх юм.

“Биокомбинат” компани, Мал эмнэлгийн хүрээлэнтэй малын гоц халдварт шүлхий өвчний идэвхгүйжүүлсэн вакциныг монголдоо үйлдвэрлэх, савлах технологийг турших, нутагшуулах зорилгоор САНАМЖ БИЧИГ байгуулав.

“Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт" компани, ХААИС хооронд Дархан арьс ширний цогцолборыг ашиглалтад оруулахад арьс шир боловсруулах технологийн бүх шат дамжлагад ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, тодорхой нөхцөл зааж захиалгаар сургах, мэргэшүүлэх зорилгоор хамтын ажиллагааны САНАМЖ БИЧИГ байгуулав.

“Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт" компани ШУТИС-тай Дархан арьс ширний цогцолборыг ашиглалтад оруулахад арьс шир боловсруулах технологийн бүх шат дамжлагад ажиллах шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх, тодорхой нөхцөл зааж захиалгаар сургах, мэргэшүүлэх зорилгоор хамтын ажиллагааны САНАМЖ БИЧИГ байгуулав

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Ай Си Ти Групп хооронд сургалт, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, харилцан мэдлэг солилцох, мэдээлэл технологийн салбарт чадварлаг хүний нөөцийг бэлтгэхэд харилцан туслах, хамтран ажиллахаар болов.

Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Шинжлэх ухаан, технологийн сан, Сократус Стартап Студио компани хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

ШИНЭ МЭДЭЭ