МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хяргас нуур түшсэн ажлууд удахгүй жигдрэнэ
2022.02.22
Орон нутгийн хөгжил

Хяргас нуур түшсэн ажлууд удахгүй жигдрэнэ

Бидний дунд сургуульд үздэг байгалийн хуулиудыг судалдаг физикийн хичээл дээр таталцлын хүчний талаар заадаг. Биетүүд хоорондоо таталцдаг бөгөөд энэ нь масстай шууд, хоорондын зайтай нь урвуу хамааралтай гэж. Энгийнээр хэлбэл зай ойртох тусам том масстай биет нь жижгийгээ илүү их татна.

Үүний илрэл орон нутагт, аймгийн төвтэй ойр сумдуудад их ажиглагддаг. Үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн, төвлөрөл нь аймгийн төв рүүгээ үлэмж их болчихдог. Ийм их таталцал дунд эвээ олж, үйлчилгээ бизнесээ хөгжүүлэх томоохон сорилт аймагт орой сумдуудад бий. Үүний нэг нь Наранбулаг.

Хяргас нуур түшсэн байрлалын онцгой боломжийг ашиглаж, шинэ таталцлын хүч үүсгэх жижиг санаачлагуудыг бид эхлүүлсэн. Отоглох цэг, үйлчилгээний жишиг төвийн ажлууд удахгүй жигдрэн ажиллаад эхэлнэ.

ШИНЭ МЭДЭЭ