МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ХАА-д дэвшилтэт технологийг нутагшуулах боломжтой
2022.01.31
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

ХАА-д дэвшилтэт технологийг нутагшуулах боломжтой

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл манай улсад ХАА-д дэвшилтэт технологийг нутагшуулах талаар дараах санааг өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.

Израйлийн гайхамшгуудын нэг NETAFIM дуслын усалгааны компани дээр. Анх хөдөөгийн хамтрал, нэгдлээс үүсэлтэй энэ аж ахуй өдгөө 100 гаран оронд салбартай, жилдээ 1 тэрбум долларын борлуулалттай бизнес болжээ.Хэмнэлттэй усалгаа, бага эрчим хүч, их ургац гэх энгийн гэмээр санаануудын цаана хүн төрөлхтөний хүнсний хангамж, ирээдүйн хэрэглээ зэрэг том амбиц нуугдаж бгаа нь илт.

Энэ технологи манай улсад онцгой хамаатай. Ус ховор, хуурай, эрс тэс, хүйтэн зэрэг таатай бус олон нөхцөл манайд бий. Ийм хүндрэлүүд эдний цөлд тулгарсан учраас шийдэл нь асар том эдийн засгийн салбарыг бий болгож. Монголын ХАА-д дэвшилтэт технологийг нутагшуулж байж л хөгжиж дэвшинэ. Төрийн бодлого ч ийш нь чиглэх учиртай. Хятадын пад пад, Белорусс улаан тракторыг хөнгөлөлттэй зээл нэрээр хичнээнийг аваад ч бүтээмж дээшлэж, өрсөлдөх нь юу бол. Их биш нь хамаагүй хөрөнгийг оновчтой чиглэлд хандуулах.

Энд нэмж хэлэхэд Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” хөтөлбөрийг үр жимс, ашиг өгдөг энэ мэт рүү хандуулвал “Нэг сумаар хоёроос ч олон туулай” онох бодлого болж хувирч болох юм.

ШИНЭ МЭДЭЭ