http 6
Дарханд Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрийн цогцолбор байгуулна
2022.01.24
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Дарханд Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрийн цогцолбор байгуулна

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Дархан-Уул аймагт ажиллалаа. Тус аймагт АШУҮИС, ШУТИС, ХААИС-ийн харьяа төрийн өмчийн сургуулиудыг сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу их сургуулиудын хотхоны 16 га талбайд дахин төлөвлөлт хийж, шаардлагатай дэд бүтцийг байгуулна.

Дархан дахь АШУҮИС-ийн дэргэд эмнэлэг барихад шаардлагатай 8,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болжээ.

Мөн шинээр 30 га талбайд Дархан хот дахь сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборыг байгуулна. Цогцолборт оюутны байр, хичээлийн байр, инновацын төв, номын сан, инновац, технологи дамжуулах төв, туршилт судалгааны төв, их сургуулийн дэргэдэх эмнэлэг байгуулахаар төлөвлөөд байна.

Хотхон байгуулагдсанаар цаашид оюутны тоо 5000-аар, багш, ажилтны тоо 417-оор нэмэгдэж, орон нутагт суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг, багш нарт нэмэгдэл олгох, орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах зэрэг тодорхой дэмжлэг үзүүлэх саналыг ЗГ-т оруулна.

ШИНЭ МЭДЭЭ