http 6
БШУЯ, Эрдэнэт үйлдвэр хамтран Эрдэнэтэд “Их сургуулийн цогцолбор” байгуулна
2022.01.24
Барилга, Хот байгуулалт

БШУЯ, Эрдэнэт үйлдвэр хамтран Эрдэнэтэд “Их сургуулийн цогцолбор” байгуулна

Орхон аймаг дахь ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт” дээд сургуулийг уул уурхай, технологийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх ажлыг БШУЯ, “Эрдэнэт” ТӨҮГ-тай хамтран хэрэгжүүлэхээр болж дөрвөн жилийн хугацаатай санамж бичиг байгууллаа.

"Эрдэнэт" сургууль нь Эрдэнэт үйлдвэрт ажиллах хүч бэлтгэх суурь болдог. Төгсөгчид 3.2-оос дээш голч дүнтэй бол үйлдвэрт шууд ажилтан болдог байна. Улсын хэмжээнд Хүдрийн металлургийн хөтөлбөр ганцхан байдаг нь энэ сургуулийнх юм. Цаашид ШУТИС-тай харилцан зөвшилцөж, гурван хөтөлбөрийг 100 хувь сургуульдaa нутагшуулахаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, тухайн гурван хөтөлбөрөөр цаашид ШУТИС давхар мэргэжилтэн бэлтгэхгүй гэсэн үг юм.

Хамтын ажиллагааны хүрээнд:

  • Богино, дунд, урт хугацааны үйл ажиллагааны төлөвлөлт хийх,
  • Шаардлагатай хөрөнгө оруулалтыг төсөвлөх,
  • Багш, ажилтны нийгмийн баталгааг хангах,
  • Оюутнуудад дэмжлэг үзүүлэх
  • Эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах зэрэг зорилтуудыг тусгасан байна.

ШИНЭ МЭДЭЭ