2021.12.30
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Л.Энх-Амгалан: Зэсийн үнэ өссөн энэ үед мөнгөний урсгал сайн байх нь тодорхой
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.30\ нэгдсэн хуралдаанаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
Зээл авахгүйгээр эл төслийг цааш явуулах гурван арга замыг танилцуулж байна. Нэгдүгээрт нь компанийн өөрийн мөнгөн урсгалаар гэж заажээ. Зэсийн үнэ өссөн энэ үед мөнгөний урсгал сайн байх нь тодорхой. Хэрэв зэсийн үнэ унасан тохиолдолд яах вэ?
Бүтээгдэхүүнээ урьдчилж захиалах эсвэл өөр хямд механизмаар санхүүжүүлж явах хоёрын аль нь ашигтай байх вэ?
Хувьцаа нэмж гаргахад ямар зохицуулалт хийгдэх вэ?
Хувилбар боловсруулах тогтоол гарсан. Эдгээр хувилбарыг хооронд нь харьцуулсан уу?
Түүний асуултад УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хариуллаа.