Сурах бичигт дүн шинжилгээ хийсэн тайланг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд өглөө
2021.11.29
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Сурах бичигт дүн шинжилгээ хийсэн тайланг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд өглөө

БШУ-ы сайдын тушаалаар гуравдугаар сард 45 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь Монгол Улсын Гавьяат багш С.Төмөр-Очирыг томилсон. Энэ ажлын баг ЕБС-ийн 35 судлагдахууны одоо ашиглаж байгаа 174 сурах бичигт дүн шинжилгээ хийсэн юм. Сурах бичигт дүн шинжилгээ хийсэн тайланг Л.Энх-Амгалан сайдад хүлээлгэн өглөө.

Сурах бичгийн агуулга, арга зүй, найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо, дизайн зэргийг онцгойлон судалжээ. Үүний дараа сурах бичгийн журмыг шинэчлэх, сургууль бүрд дүгнэлтийг хүргэх чиглэлээр ажиллах юм байна.

Л.Энх-Амгалан "Боловсролын салбар өндөр түвшинд хөгжсөн улс орнуудад сурагч олж авсан мэдлэгээ амьдралд ашиглаж чаддаг. Харин манай улсын тухайд цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал болсон.

Боловсролын хүрээлэнгийн сурах бичгийн секторыг чадавхжуулах, бэхжүүлэх чиглэлд онцгой анхаарах, зөвлөх багш нарыг сурах бичиг боловсруулах ажилд татан оруулах, анги, хичээл, сэдэв хоорондын уялдааг сайжруулах шаардлагатай.

Сурагч анги дэвших тусам сурах сонирхол нь нэмэгдэх ёстой. Гэтэл манай улсад урвуу байдалд шилжсэн. Энэ нь бага ангийн сургалтын агуулга хэт хүнд байгааг олж харсан нь сурах бичгээ шинэчлэн сайжруулах ёстойг харуулж байна" хэмээжээ.

ШИНЭ МЭДЭЭ