http 231

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.30
Гадаад харилцаа

Х.Булгантуяа: Зам тээврийн асуудлыг яаралтай хэлэлцэх шаардлагатай байна

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.11.30/-нд боллоо. Хурлаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Хамгийн сүүлд 2017 онд нэмэлт өөрчлөлт орсон юм байна. Энэ хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах ямар хэрэгцээ байна вэ?

Эрээний хилийн боомт дээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болоод иргэдийн ачаа гацсан байхад Далайн тээвэр яриад байх нь зөв үү. Бид нэн тэргүүнд зам тээврийн асуудлыг яаралтай хэлэлцэх ёстой гэж бодож байна. Эл асуудлыг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэх үү?

Эдийн засгийн байнгын хороонд хэлэлцэх зайлшгүй шаардлагатай зам тээврийн салбарын чухал асуудал бий юу?

Түүний асуултад Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ