http 231

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.03
Эдийн засаг, Худалдаа

Б.Булгантуяа: Мэргэжлийн хөрөнгө оруулагчид гэж тусгах нь зөв үү?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2021,11,03/-ны өдрийн хурал боллоо. Хурлаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Энэ заалт байхгүй боллоо гээд хориглосон зүйл байхгүй. Засгийн газар бонд гаргаад иргэн авах үгүй нь үүнийг Засгийн газар, СЗХ хуулиараа зохицуулаад явж болно. Үүнийг заавал оруулах хэрэг байгаа юу? Мэргэжлийн хөрөнгө оруулагч дээр болок чэйн дээр тулгуурлаад иргэд, олон нийтийн оролцоог илүү хангана гэж ойлгож байсан.

Ялангуяа хадгаламжийн хүү буурч байгаатай холбоотойгоор иргэд олон нийт санхүүгийн зах зээл оролцох хүсэлтэй. Тэр дундаа татварын хөнгөлөлттэй, Засгийн газрын үнэт цаас авах хүсэл байна. Гэтэл мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг идэвхжүүлэхээр банк л орох байх. Цаашид энэ асуудлыг ЗГСЗХМонголбанктай яриад шийдсэн нь дээр. Мөнгөний бодлого дагуулж, үүнд нь зохицуулалт хийх шаардлага байгаа юу?

ШИНЭ МЭДЭЭ