http 231

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

МЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд УИХ дахь “Хүчирхийллийн эсрэг лобби бүлэг”-ийн гишүүдтэй уулзалт зохион байгууллаа
2021.10.28

МЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд УИХ дахь “Хүчирхийллийн эсрэг лобби бүлэг”-ийн гишүүдтэй уулзалт зохион байгууллаа

МЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд УИХ дахь "Хүчирхийллийн эсрэг лобби бүлэг"-ийн гишүүдийг урьж уулзалт зохион байгууллаа.

Уулзалтанд УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, П.Анужин, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Ж.Сүхбаатар, Г.Дамдинням, Б.Саранчимэг нар хүрэлцэн ирж, гэр бүл, хүүхэд, охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгддэг хүчирхийллийг бууруулах, таслан зогсооход хууль эрх зүйн дэмжлэг үзүүлэх болон хамтран ажиллах талаар санал солилцлоо.

МЭХ-ны зүгээс олон улсын охидын өдрийг тохиолдуулан “БҮҮВЭЙ-БҮҮ АЙГ” аяны хүрээнд “Бүжингийн суулт” акцыг зохион байгуулж, бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхдийг хамгаалах, Эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахад ажлын хэсэг байгуулж хамтран ажиллах саналыг Хүчирхийлэлтэй тэмцэх лобби бүлгийн гишүүдэд тавьж хамтран ажиллахыг хүслээ.

Мөн аливаа төрлийн хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд таслан сэргийлдэг биш урьдчилан сэргийлдэг улс болоход хамтран ажиллах, цаашид энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад төсөл, хөтөлбөр, эрх зүйн орчин, төсвийн зарцуулалт хэрхэн зарцуулагдаж байгааг анхаарах, хуулиудыг сурталчлах, хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах тал дээр төр, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг асуудлаар саналууд солилцлоо.

ШИНЭ МЭДЭЭ