Цэцэрлэг, сургуулийн сурагчдад шим тэжээлтэй хоол хүнсээр үйлчилж, салбартаа олон жил ажилласан тогооч нарыг шагналаа
2021.09.24
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Цэцэрлэг, сургуулийн сурагчдад шим тэжээлтэй хоол хүнсээр үйлчилж, салбартаа олон жил ажилласан тогооч нарыг шагналаа

Монгол Улсад Худалдаа, нийтийн хоолны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд салбартаа олон жил ажилласан цэцэрлэг, ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт үр бүтээлтэй ажиллан, хүүхдэд эрүүл шим тэжээллэг хоол, хүнсээр үйлчилж буй тогооч нарыг шагналаа. 

Засгийн газрын шагнал “Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Жуух бичиг” -ээр шагнасан юм. 

Засгийн газрын шагнал “Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр:

БЗД-ийн Сувиллын цэцэрлэг яслийн 10 дугаар цогцолборын тогооч Чулууны Энхжаргал

СБД-ийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургуулийн тогооч Шуурайн Билэгмаа

СБД-ийн 116 дугаар сургуулийн ахлах тогооч Доржсамбуугийн Болормаа

ЧД-ийн 19 дүгээр цэцэрлэгийн ахлах тогооч Юрагийн Хишигсүрэн

ХУД-ийн 49 дүгээр цэцэрлэгийн ахлах тогооч Аюурзанын Ганцэцэг

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны жуух бичгээр:

СХД-ийн 74 дүгээр сургуулийн дотуур байрын ахлах тогооч Цэдэнгийн Пүрэвсүрэн

ХУД-ийн 41 дүгээр цэцэрлэгийн тогооч Мягмарын Энхтүвшин

БГД-ийн 242 дугаар цэцэрлэгийн ахлах тогооч Цэдэнсодном Ариунаа нарыг тус тус шагнасныг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр гардуулан өглөө

ШИНЭ МЭДЭЭ