http 6
Л.Энх-Амгалан: Багш нар тав тухтай, тохилог орчинд өөрийгөө хөгжүүлэх жишиг төвтэй болох ёстой
2021.09.22
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Л.Энх-Амгалан: Багш нар тав тухтай, тохилог орчинд өөрийгөө хөгжүүлэх жишиг төвтэй болох ёстой

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн бүх ЕБС-ийн багш нарын хөгжлийн өрөөг иж бүрэн тохижууллаа.

2020 оны намар хэлэлцэж батласан 2021 оны төсөвт Багш нарын хөгжлийн өрөөг тохижуулахад шаардлагатай 640 ся төгрөгийг тусгуулж чадсанаар энэ ажил биеллээ олсон юм. 

Л.Энх-Амгалан сайд уг төслийнхөө тухай өөрийн цахим хуудастаа дэлгэрэнгүй тайлбарлажээ.

“Би эхлээд БШУ-ны сайдаар томилогдож ирээгүй байхдаа гэж онцолж тодотгож хэлэхийг хүсч байна. Хөдөөгөөс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд сүүлийн 9 жил Хөвсгөл аймгийн 23 сум, 1 тосонд жилдээ 2 удаа очиж ажилласан. Очих бүртээ багш нартай тусгайлан уулзаж зовлон жаргалаа ярилцдаг, тэднийгээ сонсож ирсэн.

Энэ маань 2019 онд батлагдсан Багшийн хөгжлийн тухай хуулийн ажлын хэсгийг ахалж ажиллахад маш том суурь болж өгсөн юм. Миний зүгээс багш нартаа зориулж бодитой зүйл хийж өгье гэж бодож байгаад Багш нарын өрөөг нь иж бүрэн тохижуулаар шийдсэн.

2021 оны төсвийг 2020 оны намар хэлэлцэхэд 640 сая төгрөг тусгуулж Хөвсгөл аймгийн бүх ЕБС-д Багш хөгжлийн өрөөг тохижуулж, чанартай тавилга, хэрэгсэл, компьютер тоног төхөөрөмж, кофе чанагч гээд юу хэрэгтэй байна иж бүрнээр нь шийдэхийг хичээсэн.

Энэ төсөл маань бүрэн хэрэгжиж, сургууль бүр дээр очжээ. Энэ бол бусад аймгуудад хэрэгжүүлбэл маш зөв жишиг болж чадна. Үүнээс ч илүү сайхан тав тухтай орчныг бүрдүүлэх бүрэн боломж бий. Ялангуяа сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг нийслэлийн удирдлагууд нь дэмжээд өгвөл багш нарын маань ажлын бүтээмж илүү сайжирч, бага ч гэсэн урам авах төсөл юм шүү”.

ШИНЭ МЭДЭЭ