http 6
Их, дээд сургуулиудыг цогцолбор болгон орон нутагт хөгжүүлнэ
2021.09.16
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Их, дээд сургуулиудыг цогцолбор болгон орон нутагт хөгжүүлнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанд “Их, дээд сургуулийг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон орон нутагт хөгжүүлэх тухай асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав.

Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч, үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Тодруулбал:
✅ Дархан-Уул аймаг дахь төрийн өмчийн их сургуулиудыг сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх;
✅ Орхон аймаг дахь технологийн сургуулийг инженер, технологийн чиглэлийн сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх;
✅ Өмнөговь аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулах;
✅ Дээрх гурван аймагт “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх ажлын төлөвлөгөөг, орон нутгийн онцлог, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн, МУИС, ХААИС, ШУТИС, АШУҮИС-тай хамтран боловсруулж, хэрэгжүүлэх;
✅ Орон нутагт суралцах оюутнуудад зориулсан сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэгт хөтөлбөрийг их сургууль, орон нутгийн захиргаа, бизнесийн байгууллагатай хамтран боловсруулж, хэрэгжүүлэх;
✅ Багш, ажилтны нийгмийн баталгааг хангаж, дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээлд хамруулах, орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх арга хэмжээг их сургууль, орон нутгийн захиргаа, бизнесийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
✅ Багш нарын орон сууц, оюутны дотуур байр шинээр барих, хичээлийн болон дотуур байрын хөрөнгө оруулалт, сургалтын төлбөрийн тэтгэлэг, тэтгэмж, ашиглалтын урсгал зардалд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийн асуудлыг Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яамтай хамтран шийдвэрлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.

ШИНЭ МЭДЭЭ