http 6
Францын тэтгэлгийн санхүүжилт, квотыг нэмэгдүүлэхийг хүслээ
2021.09.15
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Францын тэтгэлгийн санхүүжилт, квотыг нэмэгдүүлэхийг хүслээ

БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан Франц улсын Сенатын гишүүн, Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол, Францын боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагаа 1923 оноос эхлэлтэй. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд 2015 оноос хойш хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Хамтарсан тэтгэлгээр жил бүр 10 Монгол иргэнийг Францын их, дээд сургуулиудын магистрантурт илгээдэг байсныг цар тахлын хүндрэлээс шалтгаалан тэтгэлгийн тоог зургаа болгосон юм. Цаашид тэтгэлгийн санхүүжилт, квотыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа сайдын зүгээс илэрхийллээ.

Мөн Францын талтай сургуулийн орчинд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтарч ажиллахад дэмжлэг хүссэн юм.

Мөн түүнчлэн Франц улсын хувьд 3-5 настай хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ олгодог тогтолцооны талаар Сенатын гишүүдтэй санал солилцлоо.

ШИНЭ МЭДЭЭ