8.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий судалгааны тоног төхөрөөмжийг МУИС-д хүлээлгэн өглөө
2021.09.10
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

8.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий судалгааны тоног төхөрөөмжийг МУИС-д хүлээлгэн өглөө

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг хэрэгжүүлж байна.

Уг төсөл Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт шаардагдах инженерийн боловсон хүчнийг Япон улсад бэлтгэх, МУИС, ШУТИС-ийн инженерийн боловсрол олгох сургалтын үйл ажиллагааг чанаржуулах, судалгааны чадавхийг бэхжүүлэх зорилготой.

Өнөөдөр МУИС-д судалгааны зориулалттай 8,8 тэрбум төгрөгийн өртөг бүхий 109 нэр төрлийн 148 тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. 

МУИС, ШУТИС-ийн болон Япон улсын 40 гаруй их сургуулийн эрдэмтэн, судлаачдын хамтарсан 20 баг ажиллаж байна. Хөтөлбөрийн судалгааны орчныг сайжруулах, дэвшилтэт тоног төхөөрөмжөөр нээлттэй лабораториудыг байгуулж, туршилт судалгааг олон улсын түвшинд хийх боломжийг олгох юм.

Лабораториудад ажиллах багш, ажилтнуудыг зэргийн болон зэргийн бус сургалтын хөтөлбөрт хамруулан Япон улсад магистр, докторт, мөн богино хугацаанд сурган бэлтгэж байна. Үүнээс 34 багш, судлаачийг докторын хөтөлбөрт, 10 судлаачийг магистрын хөтөлбөрт, 86 судлаачийг зэргийн бус хөтөлбөрт хамруулж Япон улсад суралцуулаад байна.

ШИНЭ МЭДЭЭ