2021.08.30
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Л.Энх-Амгалан: ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан 504 сурагчид Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгоно

Элсэлтийн ерөнхий шалгалтад хамгийн өндөр оноо авсан төгсөгчид болон дэлхийн шилдэг их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт хамрагдаг эрх авсан иргэдэд сургалтын тэтгэлэг олгох, олон улсын олимпиадад амжилт үзүүлсэн сурагч, багш нарт урамшуулал олгох болсон тухай Ерөнхийлөгчийн зарлигийг Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулсан.

Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журмыг холбогдох яам боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, батлах юм.

Уг тэтгэлэгийн журмын талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан товч мэдээлэл өглөө.

ШИНЭ МЭДЭЭ