ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22-нд авахаар боллоо
2021.07.21
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22-нд авахаар боллоо

Засгийн газар өнөөдөр /2021.7.20/ ээлжит бусаар хуралдаж, хуралдаанаар гаргасан боловсролын салбартай холбоотой мэдээллийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хийлээ. 

Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар тэрбээр, 

-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар наймдугаар сарын 19-22-ны өдөр ЭЕШ зохион байгуулахаар боллоо. Учир нь өвчлөлийн тохиолдлоос ажиглавал хүүхдийн өвчлөл нэмэгдсэн. Хоёрдугаарт вакцинжуулалт, гуравдугаарт хөл хориотой холбоотойгоор шинэ хуваарийг гаргасан байгаа.

Хэрэв анх товлосон хугацаанд долдугаар сарын 1-нээс эхлүүлсэн бол 40 мянган хүүхдийн эрх ашиг зөрчигдөж, халдварын сэжигтэй тохиолдол болон ойрын хавьтлаас бол 10 мянган хүүхэд шалгалт өгөх боломжгүй болсон. Мөн зохион байгуулалтад ажиллах багш нарын хувьд ч асуудал үүсэх байсан. Шалгалтад дагуулж ирэх эцэг эхчүүдийг оролцуулбал 140 мянга гаруй хүнийг хамарсан статистик байна. 38200 хүүхэд 17-18 насны хүүхэд байна. Үүнээс харвал наймдугаар сарын 20-н гэхэд ихэнх хүүхэд вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан байх юм.

Одоогийн байдлаар хамгийн том эрсдэл бол дельта вирус. Халдвар хамгаалалтын дэглэмийг баримталж, цаашид ЭЕШ-ыг жилд хоёр удаа авах ажлыг зохион байгуулна. Эцэг, эхчүүдээс энэ жилийн шалгалтыг цуцлах тухай санал хүсэлтүүд ирсэн. Гэвч энэ нь боломжгүй юм.

Хичээлийн шинэ жилийн тухайд есдүгээр сарын 1-нд эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. 0-2 насны хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах тал дээр анхаарч ажиллана.

ШИНЭ МЭДЭЭ