Гачуурт тосгоны 63 дугаар цэцэрлэг 100 хүүхдийн ортой өргөтгөлийн шинэ барилгатай боллоо
2021.06.29
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Гачуурт тосгоны 63 дугаар цэцэрлэг 100 хүүхдийн ортой өргөтгөлийн шинэ барилгатай боллоо

Гачууртын цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор тойргийн цэцэрлэгийн насны нийт 680 хүүхдийн 440 нь цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байна. 

НҮБ-ын Хүүхдийн Сангаас хүүхдэд ээлтэй боловсролын үйлчилгээний орчныг бүрдүүлэхийн тул барилгын загвар хийцэд хоол зөөвөрлөх лифт, дотоод агаарын чанарыг сайжруулах автомат шүүлтүүр, цахилгаан болон усны нөөцийн хураагуур сав, эмчийн өрөөнөөс гадна тусгаарлах өрөө, эцэг эхийн өрөө, анги бүр эрэгтэй, эмэгтэй усанд орох шүршүүр зэрэг хүүхдийн амьдрах, тав тухыг хангах орчныг бүрдүүлэхэд маш сайн анхаарчээ.

ШИНЭ МЭДЭЭ