http 6
Л.Энх-Амгалан: Малчид эрдэмтдээ, судлаачид малчдаа сонслоо
2021.06.11
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Л.Энх-Амгалан: Малчид эрдэмтдээ, судлаачид малчдаа сонслоо

Малынхаа үлдэр угсааг сайжруулах, бэлчээрийн даацанд тааруулж малын тоо толгойг уялдуулах, чанарлаг цөөн тооны малтай болгох, бэлчээрийн хомсдол, бэлчээрээ нөхөн сэргээх, ногоон тэжээл тариалах зэрэг сэдэв Монголын хөдөө аж ахуйн тулгамдсан сэдэв мөн үү гэвэл мөн. 

Гэхдээ малчдын баримталж байгаа одоогийн зарчим бол олон толгой малаас илүү их ашиг орлого олохыг чухалчилж байна. Яагаад гэвэл оюутны сургалтын төлбөр, эмчилгээний зардал, бараа бүтээгдэхүний үнэ ханш, мөнгөний инфляци зэрэг хүчин зүйлээс шууд хамаарч малын тоо толгойг өсгөж байна. Олон ямаанаас ноолуурын орлого илүү олно гэдэг зарчим үйлчилж байна гэсэн үг. 

Нөгөө талдаа мал аж ахуй, хөдөө аж ахуй, ургамал газар тариалангийн хүрээлэн, их сургуулийн эрдэмтэн судлаачид маань маш сайн судалгаанууд хийчихсэн, олон сайхан үүлдэр омгийг баталгаажуулаад гаргаад авчихсан, бэлчээрийн маш том төслүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн болгочихсон байдаг.

Үүнийг амьдралд хэрэгжүүлье гээд тоодог яам, аймгийн удирдлага гэж үндсэндээ алга. УИХ-ын гишүүд  ч гэсэн малын генетик нөөцийн хууль гэж батлаад тэрнийхээ үр дүнг эргэж харж, шалгалгүй хаячихсан л явж байгаа. 

УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн сарын сүүлээс эхлэн 10 хоногийн хугацаанд Хөдөө аж ахуйн их сургууль, мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 10-аад хүний бүрэлдэхүүнтэй багийг хөдөөгийн малчидтай нүүр тулж мэдээлэл өгөх боломжоор хангалаа. Малчид эрдэмтэдээ маш сайн сонсож, харилцан ярилцаж байна. 

Тэд бэлчээрийн асуудлууд, малын үүлдэр угсаа, мал аж ахуйд үүсээд буй тулгамдсан асуудлаар  санаа бодлоо хуваалцсанаар малчид мэдээлэлтэй, эрдэмтэд маань шинэ санаа, сэдэвтэй болсон байх. Нэгэнт эрдэмтэд хөдөөд ажиллаж байгаагийнх сумпын мал эмнэлгийн тасгийнханд давхар номын дуу сонсгож, мэдээлэл хүргэлээ.

ШИНЭ МЭДЭЭ