http 6
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналтыг орон нутагтаа цогцоор нь хийх боломжийг бүрдүүлнэ
2021.06.02
Эрүүл мэнд

Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналтыг орон нутагтаа цогцоор нь хийх боломжийг бүрдүүлнэ

УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан элэг бүтэн Хөвсгөл хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймагтаа хавдрын тусламж үйлчилгээг сайжруулах, олон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн сайн үйлчилгээ, чанартай оношлогоо, шилдэг мэс заслын эмч нарын ур чадварыг нутагшуулахыг зорьж байгаа.

Хөдөөгийн багуудаар хавдрын эрт илрүүлгийн баг ажиллуулж 6000 орчим хүнд хүрч үзлэг оношлогоо хийсэн туршлага бидэнд байна. Энэ ажлаа үргэлжлүүлнэ. Ирэх намраас аймгийн төв Мөрөн суманд Хавдрын эрт илрүүлгийн төв ажиллаж эхэлнэ. Барилгын ажил бараг 100 хувьтай, зориулалтын өрөө тасалгааг анхнаас нь зөв төлөвлөсөн, чанартай гүйцэтгэсэн гээд сэтгэл гаргаж барьжээ. Энэ төвийг байгуулах анхны санаачлага гаргаж, барилгын ажлыг дуусгах хүртэл зүтгэж ирсэн дурангийн эмч Ч.Болдбаатартаа баярлалаа гэдгийг тэрээр илэрхийлсэн.

undefined

Одоо бид менежментийг нь маш зөв авч явах ёстой.
2020 оны байдлаар Хөвсгөл аймаг нь орон нутгийн хэмжээнд хорт хавдрын шинээр оношлогдсон нийт тохиолдлоороо улсад 3 дугаар байранд орж байгаа буюу нийт 270 тохиолдол шинээр оношлогдсон байна. Уг хорт хавдрын бүтцийг задлан авч үзвэл хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хавдар нийт тохиолдлын 60 гаруй хувийг дангаар эзэлж байна.

Монгол улсын хэмжээнд хавдрын тусламж үйлчилгээг Улаанбаатар хотод төвлөрүүлэн үзүүлдэг нь орон нутгийн хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж сул байх, тэр дундаа хорт хавдрын оношилгоо эмчилгээг оройтож авах, эдийн засгийн хувьд шаардлагагүй дагалдах зардал өндөр тусч байгаа нь дээрх төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг орон нутагт нь нэвтрүүлэх шаардлага тулгарч байгааг харуулж байгаа юм.

Бидний зорилт:

  • • Хөвсгөл аймгийн “Хавдрын эрт илрүүлгийн төв”-н үйл ажиллагааны хүрээнд ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих замаар хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах дадал зуршлыг бий болгох.
  • • Эдийн засгийн ачаалалгүйгээр хавдрын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг харьяа орон нутгийн эмнэлэгт чирэгдэлгүйгээр хүргэх
  • • Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгийн оношилгоо эмчилгээний чадамжийг сайжруулах
  • • Орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд хавдрын нарийн мэргэжлийн оношилгоо эмчилгээ үзүүлэх чадамжийг бий болгох, мэдлэг чадварыг нутагшуулах.
  • • Эрүүл мэндийн үйлчилгээнд орон нутгаас Улаанбаатар хот руу урсах мөнгөн урсгалыг орон нутагт нь үлдээх.

Хүлээгдэж буй үр дүн:

  • - Хөвсгөл аймагт хүн амын дунд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах дадлыг бий болно.
  • - Хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалтыг нэмэгдэж, улмаар өвчний эрт үедээ оношлогдох хувийг өснө.

ШИНЭ МЭДЭЭ