http 6
Хоцрогдол нөхөх цогц төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлэх санал тавив
2021.05.17
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Хоцрогдол нөхөх цогц төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлэх санал тавив

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Японы Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, цаашид хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов.

Японы Хүүхдийг ивээх сан дэлхийн 100 орчим оронд салбартай. Манай улсад 1994 оноос хойш өнөөдрийг хүртэл 25 жилийн туршид тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Энэ хугацаанд хүүхдэд ээлтэй цэцэрлэг, малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах, хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь зэрэг олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ.

Хүүхдийг ивээх сангийн тухайд цар тахлын улмаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурлагын хоцрогдолд орсныг онцлон тэмдэглээд ганцаарчилсан сургалтын арга зүй нэвтрүүлэх талаар ажиллаж байгаагаа дуулгасан бол хөдөөгийн хүүхэд залуусыг бизнес сэтгэлгээтэй болгох чиглэлд анхаарч байгаагаа хэллээ.

Харин БШУЯ-наас хоцрогдол нөхөх цогц төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлэх, алсалсан бүс нутгийн малчин өрхийн хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх, сурагчдад сэтгэл зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавив.

ШИНЭ МЭДЭЭ