http 6
Л.Энх-Амгалан: Боловсролын хоцрогдлыг 3 жил зарцуулж байж нөхнө
2021.05.11
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Л.Энх-Амгалан: Боловсролын хоцрогдлыг 3 жил зарцуулж байж нөхнө

Монгол Улсын шинэ Засгийн газрын 100 хоногийн ажлын тайланг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. Танилцуулгын дараа Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Цар тахлын үед цахим хичээлд хамрагдаж чадахгүй байгаа, хоцрогдолд орж буй оюутан, сурагч олон бий. Ирэх жилийн сургалтын хөтөлбөрт хоцрогдлыг арилгах өөрчлөлт орох уу?

-БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Цар тахлын улмаас хамгийн их хохирол амсаж байгаа салбар бол боловсрол. Цар тахал цаашид үргэлжилж, 9 дүгээр сард хичээл нээх боломжгүй болбол хэрхэх талаар, 3-5 жилийн хугацаанд Монголын эдийн засагт шууд болон шууд бусаар хэрхэн нөлөөлөх талаар Дэлхийн банктай хамтарч судалгаа хийсэн. Нийт 2 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний хохирол ирээдүйд үүснэ гэсэн судалгаа бий. Нэг хичээлийн жилд танхимаар 165-180 хоног хичээллэдэг. 2020 онд 40 хувь нь цахимаар хичээллэсэн. 2021 онд цахимаар 110 хоног цахимаар хичээллэсэн байна. Ер нь Монгол Улсын боловсролын салбарт цар тахлаас өмнө ч хоцрогдол үүссэн байсан юм билээ. Тиймээс цар тахлын өмнөх ба дараах хоцрогдлыг арилгах шинэчлэлийг ойрын хугацаанд хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ оны хоёрдугаар сард боловсролын салбарын хоцрогдлын талаар Засгийн газарт танилцуулж, цогц төлөвлөгөө боловсруулах үүрэг авсан. Ингээд 2021-2023 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж байгаа. Удахгүй Засгийн газарт танилцуулна. Үүнд их хэмжээний зардал, санхүүжилт шаардсан ажил байх болно. Энэ жил хичээлийг 15 хоногийн өмнө эхлүүлээд хоцрогдлын асуудлыг шийдвэрлэхгүй. Хамгийн багадаа 3 жилийн зарцуулж байж хоцрогдлыг нөхөх тооцоо, судалгаа гарч байна.

ШИНЭ МЭДЭЭ