http 6
Боловсролын үнэлгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, үүрэг даалгавар өглөө
2021.04.30
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Боловсролын үнэлгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, үүрэг даалгавар өглөө

Боловсрол, шинжлэх сайд Л.Энх-Амгалан дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Боловсролын үнэлгээний төвийн үйл ажиллагаа, хэтийн төлөв, тулгамдсан асуудалтай танилцах цахим уулзалт зохион байгууллаа.

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан үр дүнд суурилсан үнэлгээний тогтолцоог боловсролын системд нэвтрүүлэх чиглэлийн хүрээнд дараах асуудлыг анхаарч ажиллах чиглэл өглөө.

Үүнд:
  • 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалт болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлууд (ЭЕШ-ыг жилд 2 удаа зохион байгуулах, даалгаврын сангийн хөгжүүлэлт, ЭЕШ-ыг онлайнаар авах боломж зэрэг)
  • Үр дүнд суурилсан үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр ухаалаг тайлангийн (BI)-ийн системийг нэвтрүүлэх, хөгжүүлэх
  • ЕБС-ийн ахлах ангийн суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох системийг нэвтрүүлэх, хөгжүүлэх
  • Монгол хэл бичгийн үндэсний шалгалтын тогтолцоог бүрдүүлэх
  • Англи хэлний хэрэглээ, ач холбогдлыг нэмэгдүүлэх, ЭЕШ-ын хичээл сонголтод англи хэлний олон улсын шалгалтыг оруулах боломж
  • Боловсролын үнэлгээний төвийн дэргэд Олон улсын шалгалтын төв байгуулах эрх авах боломжийн талаар судлах
  • БШУЯ-ны харьяа байгууллагуудын бүтэц, орон тоог оновчтой тодорхойлох замаар үйл ажиллагааны уялдаа холбоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх эрх зүйн орчинг сайжруулах, тодорхой болгох талаар ажлын хэсэг байгуулах
  • Боловсролын үнэлгээний төвийн байрны асуудал болон мэргэжилтнүүдийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зэрэг олон чиглэлээр ярилцаж, үүрэг даалгавар өглөө.

ШИНЭ МЭДЭЭ