Сингапур улстай хамтран хэрэгжүүлж буй дээд боловсролын байгууллагын чанар баталгаажуулалтын хөтөлбөрийн цахим сургалт боллоо
2021.04.28
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Сингапур улстай хамтран хэрэгжүүлж буй дээд боловсролын байгууллагын чанар баталгаажуулалтын хөтөлбөрийн цахим сургалт боллоо

Дэлхийн дээд боловсролын стандартад нийцсэн “Чанарын баталгаажуулалтын тогтолцоо хөтөлбөр”-ийг 2020-2022 онуудад хэрэгжүүлэх юм.

БШУЯ 2015-2019 онд Темасек Сан, Сингапурын Политехниктэй хамтран Үр дүнд суурилсан боловсролын арга зүйг нэвтрүүлэх анхан болон ахисан түвшний CDIO хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ удаагийн Сингапурын талтай хамтран ажиллах Чанарын баталгаажуулалтын хөтөлбөр нь дөрвөн үе шаттай, 9 модул сургалтын гурав дахь сургалтад төрийн болон төрийн бус өмчийн 10 орчим их, дээд сургуулийн 50 гаруй багш нар оролцож байна.

БШУЯ-ны зүгээс сургалтын чанар, стандартыг сайжруулах зорилгоор тус хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Их, дээд сургуулиуд үйл ажиллагааны менежментийг сайжруулах, сургалт судалгааны үйл ажиллагаа, нийгэмд үзүүлэх үйлчилгээг чанаржуулахад уг тогтолцоог бүрэн нэвтрүүлж ажиллах шаардлагатай юм. Түүнчлэн боловсролын чанарыг сайжруулах, төрийн хариуцлагаас гадна шинэнр нэмэгдэж буй дээд боловсролын байгууллагууд дахь сургалтын үр дүн, багшлах инновацийг чухалчилж бэхжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна .

Иймд Дээд боловсролын тухай хуульд “Дээд боловсролын чанарын баталгаажуулалт нь сургуулийн сургалт, судалгааны үйл ажиллагааны гүйцэтгэлийн болон чанарын удирдлагыг сайжруулах зорилготой, нээлттэй, бүх оролцогч талыг хамарсан тасралтгүй үйл ажиллагаа байна” гэсэн заалтыг тусгагаж буйг БШУ-ны сайд хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ