http 6
Хөвсгөл аймгийн 32 сургууль, орчин үеийн шийдэл бүхий тохилог багш хөгжлийн өрөөтэй болно
2021.04.14
Орон нутгийн хөгжил

Хөвсгөл аймгийн 32 сургууль, орчин үеийн шийдэл бүхий тохилог багш хөгжлийн өрөөтэй болно

Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сайд болохоос өмнө буюу өнгөрсөн оны 10 сард 2021 оны Улсын төсөвт санал гаргахдаа тойрогтоо хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг олон талаас нь бодолцож үзэж, шийдвэр гаргасан аж.

Тэрээр Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан, тойрогтоо ажиллах болгондоо хөдөөгийн багш нарын үгийг их сонсдог байсан нь нөлөөлж Хөвсгөл аймгийн 32 сургуульд багш хөгжлийн өрөөг байгуулж, тавилга, тоног төхөөрөмжөөр тохижуулж өгөхөөр шийдвэрлэж 640 сая төгрөг тусгуулсан юм.

Л.Энх-Амгалан сайд:

Энэхүү хөрөнгө оруулалтын тендер Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим хуудас дээр зарлагдсан байна. Хөвсгөл аймгийн сургууль бүрт байгуулагдах багш хөгжлийн танхим нь багш нарын ажлын ачааллаас бага ч атугай хөнгөлж, хэсэгхэн тухтай амарч, өөрийгөө хөгжүүлэх боломжийг нээж чадвал миний санаачлага биелж буй нь тэр юм. Цаашдаа өөр олон сургууль дээр энэ санаачилга хэрэгжиж, илүү оновчтой саналаар баяжиж, илүү боловсронгуй болж, тойргийн гишүүд хөрөнгө оруулалт дээр нь анхаардаг болно гэдэгт итгэлтэй байна

гэж сайд онцолсон байна.

Мөн хуулиа сануулах үүднээс товчхон тайлбар бичжээ. УИХ-ын чуулганы 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллахдаа багшийн ажлын ачаалал, нийгмийн асуудал, багшийн үнэлэмж гэсэн үндсэн чиг баримжааг алдагдуулахгүй байхыг хичээсэн.

  • Багшийн хөгжлийг дэмжих төв байгуулагдан, хувьсах зардлынхаа хоёр хувьтай тэнцэхүйц төсвөөр багш нарынхаа хөгжлийг дэмжинэ. 1-2 дугаар ангийн ачаалал ихтэй ангиудад хүүхдийн тоо олон бол туслах багшийг ажиллуулах боломж бүрдүүлнэ,
  • Багшийн ажлын чанартай уялдуулан цалин, урамшууллыг нэмэгдүүлнэ. Засгийн газар таван жил тутам багшийн хөгжлийг дэмжсэн хөтөлбөр баталж, хэрэгжүүлж байх үүргийг хүлээнэ,
  • Сайн ажилласан багш нарыг заавал 5, 10 жил ажиллахгүйгээр зэрэг, дэвийг нь нэмэгдүүлэх, багш нарын мэдлэг боловсрол, нийгмийн асуудал, сургалтын чанарт чухал ач холбогдолтой зэрэг заалтуудыг шигтгэж өгсөн.

Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүн, ач холбогдлыг орон нутгийн багш нар үнэлж, дүгнэхээс гадна үр өгөөжийн бас тэд хүртэх юм. 

ШИНЭ МЭДЭЭ