Мал эрүүлжүүлэх хөтөлбөрүүд суурь судалгаагүйгээр бодлого хийхгүй  ...
2021.03.15
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Мал эрүүлжүүлэх хөтөлбөрүүд суурь судалгаагүйгээр бодлого хийхгүй ...

Мал эрүүлжүүлэх хөтөлбөрүүд улстөрийн шоу маягаар явж ирсэн. суурь судалгаагүйгээр бодлого хийхгүй.

Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд, ажилтнуудтай уулзлаа. Малаа 100 хувь, эрүүлжүүлж хөдөө аж ахуйгаа хөгжүүлье гэдэг 30 жилийн дуусдаггүй яриагаа одоо зогсооё. Шинэ судалгаа эхлүүлдэг ч сайндаа 3 жил явуулаад зогсоодог. Судалгааг үр дүнд хүргэхэд 10-15 жил санхүүжүүлдэг ч Засгийн газар, сайд солигдоход хамт зогсоодог байдлыг арилгана.

Төр өөрөө мал эрүүлжүүлэх ажлыг гацаадаг, буруу ойлголт өгдөг. Төсөвт тусгасан 5-6 тэрбум хаанаа ч хүрдэггүй. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам одоо хоёр тийшээ харахгүй. Бодлогоо дандаа уялдуулж гаргана гэдэг дээр хөдөө аж ахуйн сайдтай ярилцсан.

Эрдэм шинжилгээний ажилтнуудынхаа нийгмийн асуудал, орон сууц, одоогийн цалин хөлсний тогтолцоог сайжруулна. Жирийн судлаачдын 800 мянган төгрөгийн цалинг нэмэгдүүлэх боломжууд байгаа. Надаас мөнгө аваад академи дээрээ цавчаад хүрээлэндээ амсуулдаг байдлыг зогсооно л гэж байгаа.

Зарим цөөн хүмүүс эмзэглэж байгаа ч энэ байдал бодит үнэн. Шинжлэх ухаан технологийн кластрийн төв 90 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй баригдаж байгаа нь үнэн. Гэхдээ Шинжлэх ухаан технологийн кластрийн төв гэдэг бол гоё том байшинд академичид нь том том өрөөнд суугаад, Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэг дор байрлахыг хэлэхгүй. Олон улсад шал өөр модель явдаг.

Судалгаа хийгээд байдаг цааш нь танилцуулах тал дээр таг зогсдог. Монгол эрдэмтдийн патентийг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцоо байхгүй. Уг нь баталгаатай, баталгаагүй вакциныг гаднаас авах шаардлага байхгүй. Хуурамч, хулгайн эм, вакцинаас болоод мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтдийн хийсэн эм бэлдмэл, вакциныг амьдралд нэвтрүүлж чаддаггүй.

Миний харж байгаагаар жил бүрийн 12 сард явуулдаг мал тооллогоор малын өвчлөлөө тестлех боломжтой. Жишээ нь 4.5 сая адуунд вакцин хийхэд Монгол эрдэмтдийн хийсэн бүтээгдэхүүн эдийн засгийн эргэлтэд шууд орно гэж бодож байна. / мэргэжлийн бус миний л бодол.../

Мал эмнэлэг, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн статус нь тодорхой биш. Одоо Төрийн өмчит улсын үйлдвэрийн газар гэдэг бүртгэлийн гэрчилгээтэй мөртлөө ашгийн үйл ажиллагаа явуулах хориотой. Үүнийгээ бүртгэлийн хуулийн гажуудал гэж тайлбарладаг.

Нэг талаас судалгаа, лаборатори, боловсрол, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын нэгдэлд тулгуурласан бизнес урсгалыг хөгжүүлье. Сарын хугацаанд бизнес төлөвлөгөө боловсруулъя.

Монгол Улсын хэмжээнд хүрээлэнгүүдийн дор 42 гарааны компанийн 24 нь мал аж ахуйн чиглэлийнх. Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дор 7 гарааны компани байна. Үүний 4 нь манай инновацийн сангаас нэгийг нь 90 орчим сая төгрөгөөр санхүүжүүлсэн, эргэн төлөгдөхгүй. Үүнийг нягталж, тодруулна !!!!!

Жил бүр хөрөнгө оруулалтын форум хийе. Эрдэмтдийнхээ оюуны өмчийг үнэлэх, судалгааны ажлуудаа эрэмбэлж, эхлээд алийг нь санхүүжүүлэх вэ гэдгээ тодорхой болгоё.

ШИНЭ МЭДЭЭ