Л.Энх-Амгалан: БШУЯ тендерийн яам биш, бүгдийг нь ТХААГ-т шилжүүлсэн
2021.02.18
Эдийн засаг, Худалдаа

Л.Энх-Амгалан: БШУЯ тендерийн яам биш, бүгдийг нь ТХААГ-т шилжүүлсэн

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан тус яаманд зарлагдсан энэ оны бүх тендерийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт /ТХААГ/ шилжүүлсэн гэж мэдэгдэв.

Тэрээр "Боловсрол шинжлэх ухааны сайдаар очоод яамны хамт олондоо хамгийн түрүүнд хэлсэн зүйл бол БШУЯ бол тендерийн яам биш шүү, Барилгын яам биш шүү л гэж хэлсэн.

Өнөөдөр хэлсэн үгээ бодитой болгож 2021 оны манай яаманд дээр байгаа бүх хөрөнгө оруулалтын тендерийг Худалдан авах үйл ажиллагааны агентлагт 100 хувь шилжүүлж байна. Бид тендер зарлаад, тендерт цагаа зарцуулах ерөөсөө шаардлага байхгүй.

Цаашдаа барилгын холбоотой асуудлыг барилыг яаманд, дулаан, цахилгаантай холбоотой асуудлыг Эрчим хүчний яаманд хариуцуулах талаар хамтран ажиллана.

Ер нь Боловсролын салбарт байгаа хөрөнгийн менежментийн асуудлыг шинэ шатанд гаргах шаардлагатай байна" гэсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ