http 6
2021.01.21
Улстөр

Л.Энх-Амгалан: Ёсзүй, шударга ёсны төлөөх тэмцлийг эрчимжүүлэх шаардлагатай юм байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.21\ хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн огцрох хүсэлтийг хэлэлцэж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг дэмжсэн билээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн огцрох хүсэлттэй холбоотой гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Тангараг өргөсөн 198.000 төрийн албан хаагчдын хувьд хар дарсан зүүд шиг ийм өдөр болж байна. Ард түмнийхээ эрүүл мэндийнхээ төлөө нүд цавчилгүй ажиллана гэж тангараг өргөсөн цөөхөн хэдэн эрүүл мэндийн салбарын балмад, ёс суртахуунгүй, хүн ёсны бус энэ үйлдлээс болж Монгол төрийн нэр сэвтэж байна. Цар тахлын үед бүхэл бүтэн нэг жилийн турш эрүүл мэнд, амь насаа золиосолж ажилласан 1000, 1000 төрийн албан хаагчдын хичээл зүтгэлийг баллуурдаж хаялаа. Их харамсаж байна. Сахилга хариуцлага, ёс суртахууны манлайлал энэ танхимаас эхлэх ёстой. 

Хамгийн гол нь би хамгийн их харамсаж байна. Монгол төрийн тэргүүн орж ирээд улстөрийн мэдэгдэл уншчихав уу, шүүхийн тогтоол уншчихав уу? Би их гайхаж байна. Өнөөдөр ажлаа хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нь өчигдөрийн нийгмийн эмх замбараагүй болох явдалд төрийн институцийн зүгээс оролцсон гэдэг хариуцлагатай мэдэгдэл хийж байна. Нотолгоо, баталгаатай. Би бол Монгол ялаагүй юм байна харин ялагдсан юм байна гэж ойлгож байна. Ийм нөхцөл байдал үүсч байгаад айж байна, их болгоомжилж байна. Монгол төрийн тогтвортой, аюулгүй байдал, хөгжил дэвшилийн баталгаа бүрэн хэмжээгээр хийгдэж чадаагүйд эмзэглэж байна.

Бид нар Үндсэн хуульдаа өөрчлөлт хийгээд бэх нь хатаагүй байгаа. Шүүхийг бие даасан, хараат бус, шударга шүүхийн хуулийг батлаад явууллаа, дахиад хориг тавиад буцааж байна. Авлигатай тэмцэх газрыг хэн нэгэн хонгилийн эзэний гарт байдаг, дохио зангаагаар ажлуулдаг байдлыг болиулах гэтэл дахиад хориг тавиад буцааж байна. Тийм учраас шударга ёсны төлөөх тэмцэлээ үргэлжлүүлнэ гэж Ерөнхий сайд хэлсэн. Үүнийгээ үргэлжлүүлж, эрчимжүүлэх ёстой юм байна. Улстөрийн манлайлал, ёс суртахууны манлайлалыг өөрөөсөө золиос болгон үзүүлж байна. Хонгил нураагүй юм байна шүү. 

ШИНЭ МЭДЭЭ