МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.07
Хууль, эрх зүй

Л.Энх-Амгалан: Монгол улс шударга ёсны өлсгөлөнд нэрвэгдээд байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.07\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Үндсэн хуульд шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана гэсэн Үндсэн хуультай. Харамсалтай нь шүүгч хуульд биш хонгилын эзэнд захирагддаг болсон. Судалгаагаар нийт шүүгчдийн 30 хувь өөрийнхөө томилсон болон улс төрийн нөлөөлөлд орж шийдвэр гаргадаг.30 хувь буюу 3 хүний нэг гэсэн үг. Дээд шатны шүүгчдийнхээ нөлөөлөл, шантаачинд 30 хувь нь байдаг.

Өнөөдөр бүх шатны шүүхээр гарч байгаа шийдвэрийн 60-70 хувь нь гадны нөлөөгөөр хараат гардаг. Үүнээс хархад хараат шүүхтэй болжээ. Бусад улстай харьцуулахад Монголд хараат бус шүүх байна уу? гэсэн судалгаанд Африкийн улсын дараа 120-д орж байна. Бид нар шүүхийн шинэчлэл хийх гэж Үндсэн хуулийн өөрчлөлтөд томоохон өөрчлөлт хийсэн бэх нь хатаагүй байна.

Харамсалтай нь шүүх эхнээсээ хараат бус.  Өнөөдрийн батлах хууль манай 560 шүүгчийн тухай биш. Монгол улсад шударга ёс тогтоох, шударга нийгэм байгуулах шаардлага үүссэн. Нийгэмд шударга ёсны хүсэмжлэл хамгийн их байна. Ходоодны өлсгөлөнгөөс илүү Монгол улс шударга ёсны өлсгөлөн нэрвэгдээд байна. Өнөөдрийн хийж байгаа өөрчлөлтөөр хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байж чадах уу?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2019 онд хийсэн.Үүнтэй холбогдуулан Шүүхийн тухай хуулийг шинэчилж, найруулж байгаа. Монголчууд шударга ёсыг хүсэн хүлээж байгаа. Шийдэх асуудал. Энэ хуулин дээр 3 сар гаруй ажилласан. Шүүх шударга байх, шүүгч хараат бус байх энэ асуудлыг Үндсэн хуульд хуульчилсан. Энэ зарчимд нийцүүлж Шүүхийн хуулийн шинэчилсэн найруулга хийгдэж байна.

ШИНЭ МЭДЭЭ