2021.01.07
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Л.Энх-Амгалан: Хэдэн төрлийн цалингийн суутгалыг зөвшөөрч байгаа вэ?

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021,01,06,/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан асуулт асуулаа:

Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс ипотекийн зээлтэй. Авч байгаа цалингийнх нь ихэнхийг банк асуулгүй суутгадаг. Дээрээс нь ажил олгогч нь салж сарниад хүүхдийнхээ төлбөрийг өгөх үүрэгтэй нь үнэн. Гэх мэтчилэн хүүхдийн суутгалууд өөр олон суутгалууд хийгээд ажил хөдөлмөр хийчихээд сарын эцэст гар дээрээ авах юмгүй болох амьжиргааны доод нөхцөлд орох асуудал байгаа юм биш биз.

Нийт цалин авч байгаа иргэдээс хэдэн төрлийн суутгалууд авдаг, олон тохиолдолд давхар суутгал авч байгаа судалгаа байна уу? 30 хувиас гээд хувиуд заагаад байна. Энэ ямар үндэслэлээр гарч ирсэн хувиуд вэ? Бодитой амьдрал дээр жишээ гаргаад тайлбарлаад өгнө үү? Хэдэн төрлийн суутгал байна, хэдэн төрлийн суутгалыг зөвшөөрч байна вэ?

Түүний асуултанд Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил хариуллаа.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Зайнаас болон гэрээс ажиллаж байгаа тохиолдолд ажлын цагийн асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ?

ШИНЭ МЭДЭЭ