2021 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхлэх хуулиуд
2021.01.02
Эрүүл мэнд

2021 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхлэх хуулиуд

Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлэг 2020 оны 12-р сарын 31-ны өдөр байгуулагдсан.

Тус бүлэг нь эрүүл мэндийн салбарт шийдэл хүлээсэн асуудал, бэрхшээлийг уг сууриар нь арилгаж, иргэддээ тэгш хүртээмжтэй, чанартай, үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчныг цогцоор нь шийдвэрлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлж байсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, С.Амарсайхан, П.Анужин, Ё.Баатарбилэг, Э.Бат-Амгалан, Б.Бейсен, С.Ганбаатар, Х.Ганхуяг, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, С.Одонтуяа, Ц.Туваан, Н.Учрал, Ц.Цэрэнпунцаг, Л.Энх-Амгалан, Т.Энхтүвшин нарын гишүүд Монгол Улсын иргэний амьд явах, эрүүл аж төрөх эрхийг хангахын төлөө санал нэгтэй ажиллах эрхэм зорилгын дор нэгдэн лобби бүлгийг байгуулжээ.

Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлгийн санаачлагаар Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиудад тус тус нэмэлт, өөрчлөлтүүд оруулсан. Эдгээр хуулиуд нь 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ.

Энэхүү хуулиуд хэрэгжиж эхэлснээр эмнэлэг дагасан санхүүжилтийн хуучин тогтолцоог өөрчилж, даатгуулагч иргэн, үйлчлүүлэгчээ дагасан санхүүжилтийн тогтолцоо хэрэгжиж эхэлж байгаа юм.

Гишүүдийн санаачилгаар Улсын Их Хуралд байгуулагдаж эрүүл мэндийн хууль эрх зүйн орчинг сайжруулах дээр идэвх санаачлагатай ажиллаж ирлээ. 

ШИНЭ МЭДЭЭ