МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.24
Эрүүл мэнд

Л.Энх-Амгалан: Орон нутагтаа эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй амь насаа алдаж байгаа иргэд олон байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-9)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан асуулт асуулаа:

Төрийн үйлчилгээг цахим болгохыг тодорхой болгох хэрэгтэй байна. Бид нар төрөөс олон арга хэмжээ авч байдаг. Яг энэ цахим гарын үсэг дээр гацчихаад байгаа юм байна. Иргэд зээлийн гэрээгээ өөрчилж, гарын үсэг зурах боломжгүй байна. Тиймээс цахим гарын үсгийг цаг алдалгүйгээр шийдэж, төрийн үйлчилгээг цал алдахгүй хүргэх эрх зүйн орчин зайлшгүй хэрэгтэй байгаа юм.

Энэ хууль дээр тодорхой зааж чадаагүй зүйл бол цар тахлын үеийн иргэдэд, эрүүл мэндийн үйлчилгээг яаж цаг алдалгүй хүргэх вэ гэдэг асуудал байна. Хөл хорио тогтоосон аймаг, орон нутгаас өвчтэй зовлонтой, мэс засалд орох гэж ирээд Улаанбаатарт хөл хорионд орчихсон. Орон нутагтаа эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй амь насаа алдаж байгаа иргэд олон байна. 

Тиймээс Т.Мөнхсайхан сайдаа 1-3-р эмнэлгүүд гэсэн нарийн мэргэжлийн эмнэлгүүд дээрээ 21 аймгийн нэгдсэн эмнэлгийг видео конференцээр холбогдуулж, 24/7-ийн горимд шилжүүлж нарийн мэргэжлийн эмч нарын багийг ажиллуулан, алсын зайнаас зөвлөгөө өгүүлэх, оншилгоо хийлгүүлэх. Шаардлагатай бол дурангийн мэс заслын ажлыг хийлгүүлэх хэрэгтэй. Энэ ажлыг онцгойлон зохион байгуулахгүй бол асар олон иргэд, цаг алдалгүйгээр эрүүл мэндийн үйлчилгээг авч чадахгүй байх нөхцөл байдал үүсч байна.  Хууль дээр алсын зайн үйлчилгээг ямар горимд шилжүүлэх яах ёстойг шийдэх шаардлага үүссэн байна вэ?

Голомтонд ажиллаж байгаа Төрийн албан хаагчдын вакцинжуулалт, амь нас, эрүүл мэндийг нь хамгаалах асуудал байна. Төрийн байгууллалтын байнгын хорооны даргын хувьд АНУ, ОХУ, Англи, Канад, Япон гээд хэд хэдэн улсын элчин сайд нартай видео уулзалт хийсэн. Эхний ээлжинд ард иргэдээ вакцинжуулахад 3-4 сар орох юм байна лээ. Харин голомтод байгаа 20.000 төрийн албан хаагчдаа вакцинжуулахад төр онцгойлон цаг алдалгүй анхаарлаа хандуулах ёстой юм байна.  Бусад улс орнууд яг голомтод ажиллаж байгаа Төрийн албан хаагч нараа амь нас эрүүл мэндийг нь, амь насны даатгалаар хамгаалж байгаа юм байна.

Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ