МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.17
Хүний эрх

Л.Энх-Амгалан: Хүний эрх хамгаалагчдийн эрх яаж шийдэгдэх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Бид үндсэн хуулиараа 18 эрх тунхагласан. Бүгд зөрчигдөж байгаа. Хаана хүний эрх их зөрчигддөг вэ? гэхээр дайн байлдаантай, дотооддоо шашны зөрчилдөөнтэй улс, улс төрийн хатуу дэглэмтэй улс оронд хүний эрх хамгийн их зөрчигддөг гэсэн судалгаа бий. Манайд ийм асуудал байхгүй. Үйлдвэрлэлийн ослоор 200, авто замын ослоор 500 гаруй иргэн амь насаа алддаг гэсэн тоо байна. ХЭҮК-ийн гишүүдийг саяхан томилсон. Одоо гарч байгаа хүний эрхийн хамгаалагчийн тогтолцоог Монголын хөрсөнд яаж буулгах вэ? Энэ хууль батлагдаж гарснаар өнөөдөр үүсээд байгаа хүний эрх хамгаалагчдын асуудал яаж шийдэгдэх вэ?

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

ХЭҮК-ын гишүүд энэ хуулийг оруулж ирэхэд оролцсон. Энэ байгууллагынханы мэдэхгүй, хүрч ажиллаж чадахгүй олон асуудал байгаа. Үүнийг нөхөж ажиллахад Хүний эрхийг хамгаалагчид ажиллана. Хүний эрхийн хороо байгуулагдсанаар ХЭҮК-ын гишүүд хүрч ажиллах боломж бүрдэнэ.Үйлдвэрлэлийн ослоор маш олон хүмүүс амь насаа алдаж, эрх нь зөрчигддөг.

Эрх зүйн хувьд норм болж орж ирнэ. Эрх нь зөрчигдсөн хүмүүс гомдол гаргахад нөгөө байгууллага хариу арга хэмжээ авах ёстой. Арга хэмжээ аваагүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх тогтолцоо бий.

ШИНЭ МЭДЭЭ