http 6
2020.12.16
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Л.Энх-Амгалан: Зөвхөн дунд сургуулийн боловсролын хөтөлбөрийн хэмжээнд харж ойлгох нь өрөөсгөл юм

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.12.16/ Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ  нарын 4 гишүүн 2020.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Яамны хийж байгаа ажлыг ч бас хүндэтгэж байна. Иргэний боловсрол, Монгол ёс хүмүүжлийн хичээлүүд  сургалтын хөтөлбөртөө ороод явж байгааг дэмжиж байна энэ бол сайн эхлэл. Үүнийгээ боловсронгуй болгох. Монголын боловсролын агуулга нь оюун ухааны боловсролоосоо илүү сэтгэл зүрх, бие бялдарын боловсрол гэж алтан гурвалжин байна гэж хэлээд байгаа юм. Би энэ боловсролын хүн биш. Гэхдээ энэ салбарын хүмүүстэй нэлээд уулзсан. Яамны хүмүүстэй өчигдөр уулзахад үзэл баримтлалынх нь хувьд дэмжигдээд, гол хуулиуд дээрээ оруулаад явуулахыг танай яам санал оруулсан. Тэгээд дэмжиж байна гэчихээд, дэмжихгүй байна гээд сөрөг юм яриад байх юм. Үндсэн хуулиндаа хүмүүнлэг, ардчилсан нийгэмлэг байгуулна гэж тусгасан. Манай нийгэм хүмүүнлэг мөн үү? 

Өнөөдрийн нийгэмд болж, бүтэхгүй байгаа зүйлс боловсрол дутаснаас бий болж байгаа асуудал гэж ойлгож байгаа. Үүнийг зөвхөн дунд сургуулийн боловсролын хөтөлбөрийн хэмжээнд харж ойлгох нь өрөөсгөл юм. Энэ нь насан туршийн хөтөлбөр маягаар явах санаа явж байгаа. Энэ нь их дээд сургууль төгссөний дараа насан туршийнхаа боловсролын хэлбэрээр явж болохгүй юм уу?

Дэлхий нийт IQ-ээс илүү EQ гэдэг чухал гэж үзэж байна. Зүрх сэтгэлийн боловсрол гэдэг бол боловсролын амин чухал зүйл юм байна гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа, энэ хуулийг бүгдээрээ хийх гэж зорьж байгаа. Тийм учраас боловсролынхоо хуулийн цогц агуулга дотор нь хэлбэр болгоод оруулаад өгөөч гэж хүсээд байгаа юм. Ё.Баатарбилэг гишүүн сайд байсан хүн буруу тайлбарлаад байх юм. Үзэл баримтлалынх нь хувьд дэмжигддэг олон зүйлүүд байна.

Хүнээрээ хүн хийх боловсролын салбарын зориулалтыг хатуу улс төрийн эр зоригоороо үүнийг гаргахгүй юм уу? Хууль гэдэг талаас нь биш үзэл баримтлал гэдэг талаас хар гээд байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ