МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.27
Эдийн засаг, Худалдаа

Л.Энх-Амгалан: ААН-үүдээ алагчлахгүй бодлогын арга хэмжээ авах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.27\ нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/  анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр ТБХ-нд шилжүүллээ. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд салбарын сайдаас асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 

"Энэ хуулийг дэмжих байх шалтгаан байна. Ямар тохиолдолд дэмжих вэ гэхээр хөнгөлөлт эдлэх компаниуд тодорхой үүрэг хүлээсэн үед. ХХААХҮЯ-ны үүдийг сахиад угжны хурга шиг компаниуд байна. Одоо энэ хөнгөлөлт 70-80 компанийн асуулт байгаа. Эх үүсвэр нь 100 тэрбум, дахиад татварын хөнгөлөлт гээд 16,5% хөнгөлөлт өгнө. Тэгхэээр иргэдийн гар дээр очих бүтээгдэхүүн хөнгөлөлттэй үнээр нийлүүлнэ гэсэн тохиолдолд дэмжиж болно.

ААН-үүдийн 55%-д нь энэ татварын хөнгөлөлт, чөлөөлөлт хэрэгтэй гэж хэлээд байна. Өчигдөр МҮХАҮТ-ын мэдээллээр нийт ААН-ийн 84% нь 90 хоног хүртэл цалингаа тавих боломжтой. Үүнээс цааш боломжгүй. Ингэснээр 42 мянга гаруй иргэн ажилгүй болох нь ээ? 150-180 мянган хүний өдрийн орлого зогссон. Тиймээс компаниудын асуудлаа нэг мөсөн яримаар байна. Одоо бид өрхийн орлого, эрүүл мэнд рүү нь чиглэж байна. Нийт ажлын байр бий болгодог, төсвийн 80-90 хувийг бүрдүүлдэг ААН-ийн 90% нь хаалгаа барих нь байна шүү. ААН-үүдэд шаардлагатай байгаа хөнгөлөлт, чөлөөлөлтийг алагчлалгүй бодлогоо нэг мөр УИХ дээр ярих хэрэгтэй."

ШИНЭ МЭДЭЭ