МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.19
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Л.Энх-Амгалан: Дэлхийн банкнаас мөнгө хүлээлгүй ЭМД-ын сангийн мөнгөөр вакцин авах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.19\ нэгдсэн хуралдаанаар "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" мэдээллийг сонсож байна.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан асуулт асуулаа:

Дэлхийн улс орнууд эрсдлээс хамгаалах хамгийн том ажил бол вакцин. Бид нар Дэлхийн банкны 50  сая долларыг хүлээгээд суумааргүй байна. ЭМД сангийн мөнгийг одоо л зарах ёстой. ЭМД-ийн сангийн 500 орчим тэрбум чөлөөт үлдэгдэл байна гэсэн. Гэтэл Сангийн сайд ЭМД-ийн мөнгийг эрсдэлийн сангийг нь байгуулж өгөх хэрэгтэй байна. Эрсдэлийн санг байгуулвал 50-60 тэрбум төгрөгийн боломж байна. Үүнийг Эрүүл мэндийн сайдад өгмөөр байна. Үүгээр вакцин авах ажиллагаагаа зохион байгуулах боломж байна.

Бид эрсдэлийн бүлэгт байгаа ард иргэддээ маск өгөх хэрэгтэй байна. Хүнсний талон авч байгаа 240.000 иргэд, Тэтгэвэр тэтгэмж авч байгаа 360.000 хүн байна. Ард иргэд маскаа авах уу, талхаа авах уу гэдэг дээр тулсан.  ЭМД-ийн мөнгө эрсдэлд орсон ард иргэддээ захиран зарцуулагдах ёстой.

Иргэдийн ажлын байрыг хадгалж үлдэх. 200.000 төсвийн ажилчид цалинтай байна. 640.000 өрх хүүхдийн мөнгөөр өнөө маргаашаа болгодог. Гэтэл өдрийн орлогоор амьдардаг 150-180.000 хүн эрсдэлд оржээ. Эдгээр хүмүүст зайлшгүй зориулсан ажил хийх хэрэгтэй байна. Тахлын үеийн төсөв ба мөнгөний бодлого явуулах шаардлага тулгарчээ. 

Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.

Ковид-19-ийн вакцинтай холбоотойгоор Дэлхийн банктай хамтарч дэлхийн 174 орон ажиллаж байна. Гадаад хэргийн яам, Сангийн яамууд нэгдсэн механизмд хамтран ажиллаж байгаа. Вакцин үйлдвэрлэж байгаа байгууллагуудтай нь хамтын ажиллагаа явуулж байгаа ч хариу нь одоогоор гараагүй байна. Дүүрэг дүүрэгт хүнсний тусламж үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна. Дотуур байрны оюутнуудын хүнсний хэрэгцээг хангаж тогтворжуулах арга хэмжээг авч байгаа.

ШИНЭ МЭДЭЭ