МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Л.Энх-Амгалан: Эко ариун цэврийн байгууламж төсөлд 300 сая төгрөгийн санхүүжилт тусгагдлаа
2020.11.18
Орон нутгийн хөгжил

Л.Энх-Амгалан: Эко ариун цэврийн байгууламж төсөлд 300 сая төгрөгийн санхүүжилт тусгагдлаа

Улсын төсвийн 2021 оны хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний хүрээнд "МӨРӨНДӨӨ САЙХАН АМЬДАРЦГААЯ ХӨТӨЛБӨР"-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод Гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах ЭКО АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖ төслийг хэрэгжүүлэх санхүүжилт тусгагдлаа.

Мөрөн хотын гэр хорооллын хөрсний бохирдол хэмжээнээс хэтэрсэн. Айлууд хашаандаа жорлон ухах газаргүй болсон, үер болоход хөрсний бохирдол ихэсч эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигддөг. Хүүхдүүдийн тоглох орчин, өвчлөл хөрсний бохирдолтой шууд хамааралтай.

Өнгөрсөн жил Улсын төсөвт 300 сая төгрөг тусгуулж хүний хөдөлгөөн ихтэй Мөрөн хотын Хүнс барааны зах, Тээврийн товчоо, Нэгдсэн эмнэлгийн хашаанд нэгдсэн Ариун цэврийн байгууламж барихаар тохирсон боловч одоог хүртэл баригдаагүй байна. Мөнгө хүрэхгүй байна гэсэн учраас тээврийн товчоог барих ажлыг болиулж үлдсэн 2 газарт барихыг зөвшөөрсөн. Гэтэл шалгарсан компани нь одоо нэмж 110 сая төгрөг нэхэж байгаа ажээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Эрүүл ухаанаар бодоход 300 сая төгрөгөөр хичнээн сайхан жорлон барьж болох билээ. Сэтгэл, сэтгэл бас дахин сэтгэл дутсан шүү. УИХ дээр царай алдаж байж олоод ирсэн хөрөнгө оруулалтыг түргэн шуурхай худалдан авах ажиллагаа зарлаад, ажлын даалгавар, зураг төсөв нь яг таг хийгээд, шалгарсан компанийн үйл ажиллагаанд хяналт тавиад, асуудал гарвал сэтгэл гаргаад ярилцаад шийдээд явчихаж яагаад болдоггүй юм бэ. Би өөртөө зориулж жорлон бариадах гээгүй шдээ.

"МӨРӨНДӨӨ САЙХАН АМЬДАРЦГААЯ ХӨТӨЛБӨР"- ийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод Гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах ЭКО АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖ-ий хүрээнд 2021 онд жорлонгийн маш оновчтой шийдлээр, компаниа зөв сонгоод ажиллах боломжтой.

Ер нь хэн нэгэн улстөрч жорлонгийн асуудлыг хэл ам ихтэй гээд барьж авдаггүй байна. Гэвч бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг шиг энэ ажлаас айж бэргэлгүй барьж аваад алдаа оноогоо засаад явна гэж гишүүн тодотголоо. 

ШИНЭ МЭДЭЭ