МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн Мобайл Технологи нэвтрүүлэх төсөлд 300 сая төгрөг тусгалаа
2020.11.18
Орон нутгийн хөгжил

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн Мобайл Технологи нэвтрүүлэх төсөлд 300 сая төгрөг тусгалаа

Улсын төсвийн 2021 оны батлагдсан хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймгийн 10 сумын Эрүүл мэндийн төвд "ЭРҮҮЛ МЭНДИЙН МОБАЙЛ ТЕХНОЛОГИ" нэвтрүүлэх төсөлд 300 сая төгрөг тусгалаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 2019 онд сонгогдон ажилласан 7 сумын хөдөөгийн бүх багууд дээр "ЭРҮҮЛ ХӨВСГӨЛЧҮҮД" аяныг зохион байгуулж, нарийн мэргэжлийн чадварлаг эмч нарын багийн хамт 6000 орчим хүнд үзлэг оношлогоо хийсэн байна. 3 дахь шатлалын эмнэлэгтэй цахимаар хэд хэдэн удаа холбогджээ.

Үүнийг шийдэх хамгийн зөв гарц нь овор багатай, хөдөөгийн алслагдсан аль ч багийн айлд зөөвөрлөж очоод тухайн газар дээрээс аймаг, хотын эмнэлэг, зөвлөх эмчтэй шууд холбогдох шийдэл нь МОБАЙЛ ТЕХНОЛОГИ юм.

Хөвсгөл аймгийн ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр тус технологийг нэвтрүүлснээр хөдөөгийн иргэдэд маш чухал хэрэгцээтэй гэдэг санал тавьсан байна. Үүний дагуу Галт, Жаргалант, Рашаант, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Их-Уул сумдад Мобайл Технологийн багаж хэрэгслийг олгосон юм. Удахгүй аймгийн ЭМГ-аас нэгдсэн тоо баримттай үр дүнгийн талаар мэдээлэл ирүүлэх ажээ.

Багийн эмч нарийн үзүүлдэг үйлчилгээг илүү чанаржуулахад их дөхөмтэй. Эрс тэс уур амьсгалтай бүсэд машин, морь, мотоцикл гээд аль таарснаараа явдаг. Яг үзлэг хийгээд гар мухардах, ганцаараа шийдвэр гаргах үед Мобайл технологи хань болох болно.

Мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн ивээн тэтгэлгээр хэвлүүлсэн АШУҮИС-ийн эрдэмтэн судлаач, багш нарын бичиж, боловсруулсан  "БАГА ЭМЧИЙН ГАРЫН АВЛАГА" бүх багийн эмч нарын гар дээр очсон байна.

Цаашид гишүүн "Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж байгаа "ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД" хөтөлбөрийг улам боловсронгуй болгох, нэг ажил туршихдаа иргэддээ хүнд суртал, чирэгдэл, хүлээгдэл авчирдаг бус илүү хурдан, чанартай, сэтгэл хангалуун байдаг үйлчилгээг нэвтрүүлэхэд хяналт тавьж, дуу хоолой болон ажиллана" гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ