2020.11.10
Уул уурхай, Ашигт малтмал

Л.Энх-Амгалан: Уул, уурхайн төслүүдийн мэдээлэл ард түмэнд нээллттэй байх ёстой

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.11.10/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Тодорхой мэдээлэл хийхгүй учраас хэрүүлийн алим болно. Оюутолгой дээрээс бид гашуун сургамж авсан. Бидний эзэмших ёстой 34 хувь 1 тэрбумын зээлтэй болсон. Зээлийн хүү 100 тэрбум долларт тэнцэх хэмжээний хүү төлж байна. Бидэнд тодорхой мэдээлэл хэрэгтэй байна. Уул уурхайн талаар ярьж байгаа, та бүхний ажлыг дэмжиж байна. Гэхдээ анхнаасаа буруу явж болохгүй. Монголын уул уурхайд итгэж гаднаас мөнгө өгөх хүн олдох уу? Уул уурхайн ордныхоо алийг нь хөдөлгөх талаараа системтэй бодлого хэрэгтэй байна. Бодлого буруу байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

УИХ дээр маш тодорхой мэдээлэл өгөөрэй. Төрөөс эрдэс баялагын талаар баримтлах бодлогын бичиг баримт, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр, 5 жилийн үндсэн чиглэлийг батласан. Энэ үндсэн чиглэл дээрээ эрдэс баялагын талаар явуулах бодлогоо тодорхой болгоод, чуулган дээр мэргэжлийн байнгын хорооны мэдээлэл сонсох нь зөв. УИХ-аас Таван толгойтой холбоотой 15-16 тогтоол гарсан, Оюу толгойтой холбоотой хэдэн тогтоол гарсан нь тодорхойгүй. Тогтоол гаргаад ингэж орхиж болохгүй.

Зүүн цагаан дэд төсөл борлуулалт,олборлолт, эдийн засгийн өгөөжийн хувьд ашигтай харагдаж байна. Үүний талаар ярьж, мэтгэлцэх хэрэгтэй. Монгол улсад аль хувилбар нь өгөөжтэй байгаа талаар ард түмэндээ нээллтэй мэдээлэл өгч байж, уул уурхайн төслүүдээ хөдөлгөх ёстой. Хэрүүлийн алим биш, ажил хэрэгч мэтгэлцээн үр дүнд хүрнэ.

ШИНЭ МЭДЭЭ