2020.11.06
Улстөр

Л.Энх-Амгалан: Шударга бусын хонгил гэж Монгол Улсад байгаа юу, байсан уу?

УИХ-ын өнөөдрийн \2020.11.06\  нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн талаарх танилцуулгыг сонсож байна.

Нэр дэвшигчийн танилцуулгыг сонссоны дараа УИХ-ын гишүүд ШЕЗ-ийн дарга болон нэр дэвшигч нараас асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан асуулт асуулаа:

Монгол Улс хараат бус шүүхтэй болж чадсангүй. Дэлхийн улс орнуудын улс төрөөс хараат бус шүүхийн судалгаагаар манайх 120-т бичигдэж байна. Үүнтэй та санал нэг байдаг уу?

Ард түмний шударга ёсны хүсэлт дээд цэгтээ хүрсэн байна. Ард түмний нэг хэсэг нь хуулийн дор амьдардаг, нөгөө хэсэг нь хуулийн гадуур амьдардаг тогтолцоотой байна гэж шүүмжилдэг. Ард иргэдээс хүсэж байгаа зүйл бол хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх. Монгол Улсад хамгийн өндөр цалин авч байгаа хүмүүс шүүгчид байна. 3.500.000-5.000.000 төгрөгийн цалин авдаг. Харамсалтай нь хамгийн том авилгалын хэргийн ард шүүгч нарын нэр холбогдож байна. Эхнээсээ ял авч байна. Яагаад ийм нөхцөл байдал үүсч байна гэж та бодож байна вэ?

Шударга бусын хонгил гэж Монгол Улсад байгаа юу, байсан уу? Байгаа бол яаж нураах вэ? Шударга ёсны хонгилын түлхүүр хэний халаасанд байна вэ?

Хэд хэдэн шүүгч нарыг ажилд томилохоосоо өргөдлийг нь бичүүлж авдаг тогтолцоо байна. Энэ тогтолцоо үргэлжлүүлэн байна уу? Хэрэв их хурлаас томилогдоод гарвал хэн нэгэнд өргөдөл бичиж өгөх үү? Ийм мөр, үүрэг, барьцаа танд бий юу? Шударга ёсны өсгөлөн бол ходоодны өлсгөлөнгөөс хэцүү байдаг.

Түүний асуултанд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Ц.Цогт хариуллаа.

Шүүхийн хараат бус бие даасан байдлыг инстиуцийн ба хууль шүүгчийн өнцгөөс тайлбарладаг. Инстиуцийн хувьд бол бие даасан хараат бус шүүхтэй байх нь төвөгтэй байдалд явж ирсэн. Бид нар бүрэн бие даасан шүүхтэй болж чадаагүй байгаа. Засан сайжруулах шаардлагатай. Олон шүүгч нар хараат бусаар ажиллаж байгаа.

Олон улсын байгууллагын судалгаагаар 120-рт орсон шалтгаан нь: Бие даасан байдал хариуцлагын байдал байдаг. Балансыг нь барьж чадаагүйгээс доголдол байна. Бас нэг шалтгаан бол Олон улсын байгууллагуудаас өгч байгаа үнэлэмж бол олон нийтийн итгэл үнэмшил сул байгаагаас юм. 

ШИНЭ МЭДЭЭ