МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.05
Барилга, Хот байгуулалт

Л.Энх-Амгалан: Энэ хуулиар өнөөдөр Монгол Улсад үүсээд байгаа асуудлыг яаж шийдэх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.05/ нэгдсэн хуралдаанаар Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэнхэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан асуулт асуулаа:

Энэ бол маш том хууль. Агаар, хөрсний бохирдол, түгжрэл, дэд бүтцийн хоцрогдол нь хот төлөвлөлтийн бодлого алдагдаж бид бүгдээрээ үр дагаврыг нь эдлээд сууж байна. Сумдаасаа авахуулаад бүх асуудлууд байна. Энэ тайлбарлаж байгаа хуулиар өнөөдөр Монгол Улсад үүсээд байгаа асуудлыг яаж шийдэх вэ? Энэ хууль батлагдаж гарснаар нийслэл, аймаг, сум дээр үүссэн асуудлуудыг яаж шийдэх вэ? Эндээс би шийдэл харахгүй байна. Дэлхийн банк, Ази хөгжлийн банк гэдэг юм уу олон зуун жил хот байгуулалтаараа хөгжсөн энэ улс орнуудын бодлогын зөвлөмжүүдийг энэ хууль дээрээ зааж өгөхгүй юу? 

Аймаг, сумын засаг дарга нарын хийдэг ажил газрын наймааны ажил байдаг. Цаашдаа аймаг, сумын төв дээр цэцэрлэг, сургууль, эмнэлэг барих газаргүй болсон байна. Гэтэл газрыг хэдэн га-гаар нь хашсан байна. Бид нар эдгээр асуудлаа засах ёстой хууль нь энэ байна. Цаашдаа үндсэн хуулийн өөрчлөлтөөр аймгийн төв болно. Аймгийн төвүүд хот болно. Хот болоход зайлшгүй барих хууль бол энэ хууль юм. Гэтэл ганцхан ерөнхий архитектороор хэнийг тавих вэ гэдэг асуудал ярьж байгаа бол маш хариуцлагагүй байна. 

Түүний асуултанд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хариуллаа.

Энэ бол хот байгуулалтын үндсэн хууль нь байна. Энд нэгд бүсчлэл байна. Үүнд есөн бүсчлэлийг оруулж өгсөн. Өнгөрсөн хугацаанд гарч ирсэн зайлшгүй хийгдэх ёстой тогтолцооны асуудлыг оруулж өгсөн. Хотуудын архитекторыг тухайн орон нутгийн удирдлагаасаа хамаарч мэргэжлийн болгож өгье гэсэн. Хяналт шинжилгээ хаягдсан байгаа. Бид энэ хуульдаа хоёр жил тутамд хэрэгжилтийг хянадаг болгоно. Хариуцлагыг нь тооцдог болгохоор оруулж ирж байгаа. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуультай холбоотой харилцаанууд байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ