МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.05
Эдийн засаг, Худалдаа

Л.Энх-Амгалан: Мөнгөний бодлогыг цаг алдалгүй ажил хэрэг болгох шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

 УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу 2-р хэлэлцүүлгийн үед уул уурхайгаас бусад салбарын экспортын үйлдвэрлэлийг дэмжих, санхүүгийн механизмыг бий болгох гэсэн заалт орж ирсэн. Энэ дэвшилттэй заалт болсон. Махыг экспортод гаргахад шаардлагатай төсөв, мөнгөний бодлогыг уялдуулж явуулах ёстой заалт. Энэ лоозонгийн заалт болж болохгүй.

Өнөөдрийн байдлаар 7-10 сая тоо,толгой мал эрсдэлд орж, олон зуун малчин амьжиргаагүй болох бодит аюул нүүрлэж байна. Мөнгөний бодлого батлагдаж байгаа энэ үед цаг алдалгүй Засгийн газартай хамтарч бодлогоо гаргаарай. Малчдад хүлээлт гаргахгүй хэдэн тонн мах, ямар төсөв, өртгөөр авах талаар тодорхой, бодитой бодлого гаргаарай

ШИНЭ МЭДЭЭ