МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.29
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Л.Энх-Амгалан: Хөрөнгө оруулалтын сан бий болж хөрөнгийн зах зээл хөгжих үүд хаалгууд ч нээгдэнэ

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2020.10.29/ ээлжит хуралдаан боллоо. Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 5 гишүүн 2020.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан асуулт асуулаа:

Өнөөдөр тэтгэвэр авч байгаа 412.000 ахмадууд байдаг.  100 хүн тэтгэвэр авч байна гэхэд 80 ахмад тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг.  Ажил хөдөлмөр эрхэлж байхдаа нийгмийн даатгалын шимтгэлээ төлж явж байгаад тэтгэвэр төлөх болохоор цалингийн итгэлцүүр гэдэг шударга бус тогтолцоо байгаа учраас маш их том зөрүү гарсан байгаа. Нэн түрүүнд тэтгэврийн зөрүүг арилгах ёстой. Ажил хөдөлмөр эрхэлж байгаад тэтгэвэрт гарахдаа нийгмийн эмзэг давхар руу ордог төрийн бодлого байж болохгүй. 

Энэ хууль бол чухал хууль. Монгол Улс цаашдаа хагас хуримтлал, хуримтлалын нэг тулгуураас олон тулгуурт тэтгэврийн тогтолцоо руу  үе шаттайгаар шилжих хэрэгтэй. Олон жилийн цаг хугацаа, санхүүжилт шаардсан ажил болно гэж бодож байна. Үүнийг хийж чадвал хүн өөрөө нийгмийн даатгалын шимтгэлийг дансанд байршуулаад, тэр нь тодорхой хуримтлал үүсгээд, хөрөнгө оруулалтын сан, ипотекийн зээлийн тогтолцоог дэмждэг сангуудтай болж хөрөнгийн зах зээл хөгжих үүд хаалгууд нээгдэж байгаа юм. 

ШИНЭ МЭДЭЭ