МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.23
Эрүүл мэнд

Л.Энх-Амгалан: Иргэд эмийн чанар, эмийн зөв тогтолцоог хүлээж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.23/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн "Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулга"-ын төслийн үзэл баримтлалын хувьд хэлэлцэх эсэхийг  хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад бидний хэрэглэж байгаа эм 5-6 дахин үнэтэй эм хэрэглэдэг байна. Монгол Улсын хилээр орж ирж байгаа гурван эмийн нэг нь гарал үүсэл нь тодорхойгүй, хуурамч гэж хэлж болохоор эмүүд хэрэглэдэг. Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн халааснаасаа төлж байгаа мөнгөний 30-40 хувь нь зөвхөн эм, тариандаа зарцуулж байна.

  • Судалгаагаар Монголчуудын эрүүл мэнддээ төлж буй зардлын 60 гаруй хувийг эм худалдан авахад зарцуулж байна. Хөнгөлөлттэй эм авахаар өглөө эртлэн дугаарлаж байж олж авч байна.

  • Шинэ засгийн газар байгуулагдаад эрүүл мэндийн салбарын шинэчлэл дээр онцгойлон анхаарч ажиллаж байна. Хамгийн том ажил бол эмийн үнийн хөнгөлөлт, чанарын тогтолцоог төр өөрөө анхааралдаа авах ажлыг хийж эхэлж байна. Харин одоо бид хурдан үр дүнд хүрэх хэрэгтэй байна. 

  • Хөнгөлөлттэй эмэнд жилд 30 тэрбум төгрөгийг зарж байна. 10 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний эм очих ёстой эзэндээ хүрэхгүй байна. Ирэх жил хөнгөлөлттэй эмийн үнийн төсвийг эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт үзүүлж 60 тэрбум болгож байна. Иргэд эмийн чанар, эмийн зөв тогтолцоог хүсч байна.

ШИНЭ МЭДЭЭ