МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.23
Гадаад харилцаа

Л.Энх-Амгалан: Хууль бусаар орж ирсэн гадаадын иргэд дээр тавьж байгаа төрийн хяналт гэж байна уу?

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газар 2020.03.05 өдөр өргөн мэдүүлсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан асуулт асуулаа:
  • Хилээр орж ирж байгаа Хилийн цэргийнхний харилцаа их муу байна. Гэмт хэрэгтэнтэй харилцаж байгаа юм шиг харилцаж байна. Гэтэл бусад улс оронд угтаж үйлчилдэг. Энэ дэвшлийг хэзээ нэвтрүүлэх вэ? 

  • Монгол Улсад орж ирж байгаа гадаадын иргэдийн визний хугацаа дуусаж байгаа. Орж ирээд эдгээр гадаад иргэд юу хийж байгааг бүрэн хянадаг хяналт байна уу? Хятад таун, Солонгос таун гээд Монголчуудыг оруулахгүй Монгол Улсын хууль үйлчилдэг нь мэдэгдэхгүй эргэлзээ төрүүлэхүйц газрууд байна. Тэнд хар тамхи, хүн худалдаалах наймаа хамаг болж бүтэхгүй зүйлс болж байна. Зуун айлд юу болж байгааг очиж үзсэн үү?

  • Гадны иргэд үл хөдлөх хөрөнгийн бизнес хийдэг болсон байна. Бүтэн байраар нь худалдаж  аваад Монголчуудад түрээслэж байна.

  • Банкуудад байгаа томоохон хадгаламжууд байна. Монгол хүний нэрээр хадгаламжууд нээгдсэн байна.

  • Орж ирчихээд хууль бусаар амьдарч байгаа иргэдийн талаар ярьж байна. Ийм төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын иргэд дээр тавьж байгаа төрийн хяналт гэж байна уу?

Түүний асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ