МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.22
Эдийн засаг, Худалдаа

Л.Энх-Амгалан: Зээл авч байгаа иргэдийн эрх ашиг яаж хамгаалагдах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.22/ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Зээлийн хүү хамгийн өндөртэй улсын нэг нь манайх болсон. Зээлийн хүү яагаад Монгол Улсад өндөр байдаг вэ?

  1. Өндөр хүүтэй хадгаламж арилжааны банкууд уралдаж татаж байна.
  2. Валютын ханшны асуудал
  3. Банкууд өөрсдөө муу зээлийн эрсдэлийн санг байгуулаад, эрсдэлийн сангийн зардал гээд 2.2 хувь нь бидэнтэй огт хамаагүй. Иргэдийн зээлийн хууль дээр нэмдэг буруу гаж тогтолцоо байна.

Монголбанк зээлийн хүүгийн аргачлалыг тооцно гэсэн заалт орж ирж байна. Цаашдаа Монголбанк аргачлалаа зөв тооцож эхлэвэл арилжааны банкууд дээр байгаа зээлийн хүү буурах боломж байгаа гэж бодож байна. Арилжааны банкууд маш их шимтгэл, хураамжууд авдаг. Зээлийн гэрээнүүд хийдэг. Авч байгаа зээлийн хувиас нь урьдчилаад суутгаад авдаг тогтолцоотой байна. Гэтэл зээл авч байгаа иргэд эрсдэлд орвол яах вэ? Зээл авч байгаа иргэдийн эрх ашиг яаж хамгаалагдах вэ?

Түүний асуултанд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ