МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.20
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөрийн /2020.10.20/ хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг танилцууллаа. 

тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

"Тэтгэврийн санд жил бүр 1,8 их наяд төгрөг төвлөрүүлдэг. Үүнийг нэмэгдүүлэх хэд хэдэн арга байгаа. Цаашид олон давхраат тэтгэврийн тогтолцоо руугаа шилжих ёстой. Ингэж байж тэтгэврийн зөрүүг арилгах боломжтой болно. Авч байгаа цалин, төлж байгаа шимтгэлээсээ шалтгаалан суурь тэтгэвэр тогтоодог болох ёстой. Нэмэлт орлогоосоо шимтгэл төлөөд нэмэлт тэтгэврийн шинэ бүтээгдэхүүн гаргаж ирэх боломж бий. Зөвхөн хувийн тэтгэврийн сан дээр байх асуудал биш. Манай нийгмийн дааЛ.Энхтгалын сан өөрөө хөрөнгө оруулалтын сан болж хөгжиж иргэдэд олон сонголтыг бий болгомоор байна. Түүнээс биш та хэдэн жил ажилласнаас шалтгаалан 5-7 жилийн дунджаар тооцон тэтгэвэр тогтоодог ийм л ганц сонголт байгаа. Гэтэл өнөөдөр бид НДШ-д төлж байгаа хүмүүс хэдийгээр эв санааны зарчим дээр тулгуурлан төлдөг ч сонголттойгоор шимтгэлээ төлмөөр байна. Энэ боложийг бий болгох ёстой.

Түүнчлэн сайн дуурын даатгалд хамрагддаг хүмүүсийг үөнд нь хаяж болохгүй. Үүнд эдийн засгийн хөшүүрэг бий болгох хэрэгтэй. Дэлхийн банкны зөвлөмж бий. Түүн дээр энэ асуудлыг орхихгүйгээр хамтын шимтгэлийн тогтолцоог бий болгон, албан бус секторт ажиллаж байгаа хүмүүсээ НД-д хамруулах сайн жишиг олон байна. Гэтэл та бүхэн хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 80% НДШ төлж байна гэх юм. Энэ бол худлаа тоо шүү. Өнөөдөр малчдын 25% нь ч НДШ төлж чадахгүй байгаа шүү. Үүн дээр дүгнэлт хийх хэрэгтэй.

4 тэтгэврийн сангаас менежментийг өөрчлөх гэж гэж сайхан зүйл хэллээ. Ажилгүйдлийн санг хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой, үйлдвэрлэл, мэргэжлээс шалтгаалах өвчнийг асуудлыг групп тогтоолгож байгаа хүмүүсийн нөхөн сэргээлтэд зарцуулах гэх мэт зүйлс байна. Үүнийгээ эрчимжүүлээрэй. Ингэж чадвар 4 сангийн хөрөнгжүүлэлт ямар шатанд очих вэ гэдгийг тодорхойлох ёстой.

НДС-ийн мөнгийг эрсдэлд оруулж болохгүй. Улс төрийн шийдвэрээс шалтгаалан ийм алхам хийж болохгүй. 690 тэрбум төгрөгийг эрсдэлд оруулаад одоо 390 тэрбум төгрөг НДС-ийн мөнгө арилжааны банкууд дээр барьцаатай байгаа шүү. Энэ бол том эрсдэол. Дээрээс нь Капитал банкны 100 тэрбум төгрөг. Нийит 500 орчим тэрбум төгрөг ямар нэг барьцаанд эрсдэлд ороод байна. Энэ бол та бүхний ажлын үр дүн.

Сангийн хөрөнгийн менежментийг өөр шатанд гаргах ёстой. Арилжааны банк тойрсон хүү хүүлэх ажлаа болих ёстой. Ипотек, хөрөнгийн зах зээлд оруулах гэх мэт алхам хиймээр байна. Олон улсад тэтгэврийн сангууд нь хамгийн  их хөрөнгө оруулалтын сан байдаг шүү.

Тэтгэврийн зөрүүг бууруулах чиглэлд Сүхбаатар гуай маш тодорхой хэллээ. Насны хишиг олгодог насны ангилалаар тэтгэврийн зөрүүг арилгах, цалингийн итгэлцүүрийн асуудлыг алхам алхмаар хийх боломжууд бий."

ШИНЭ МЭДЭЭ